“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө
“Амгалан” дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар оролцлоо. Өргөтгөл ашиглалтад орсноор “Амгалан” дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар, суурилагдсан хүчин чадал нь 116 МВт-аар нэмэгдэж 464 МВт болж байна.
2024-04-19
Сүхбаатар дүүрэгт 202 айлын орон сууц ашиглалтад орно
НЗДТГ, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК хамтран Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах төслийг хэрэгжүүлж буй.
2024-04-19
Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өсчээ
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 22 суманд 39 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, 93.378 га талбай түймэрт өртлөө.
2024-04-19
Зүүн, төвийн бүсэд хүүхдийн эрхийг зөрчих тохиолдол буурсангүй
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) ээлжит хурлаар зүүн, говь, төвийн бүс дэх хүний эрхийн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өгөв. Төвийн бүсийн хэмжээнд өнгөрсөн онд 126 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон нь өмнөх жилийнх нь мөн үеийнхтэй харьцуулахад 49-өөр нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Цагдаа, прокурорын байгууллагын мэдээлэл зөрүүтэй, төр иргэдийг бодитой мэдээллээр хангаж чадахгүй байгааг ХЭҮК-ынхон шүүмжлэв. Мөн гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо нэмэгдсэн байна
2024-04-19
Хуулиуд нийгмийн амьдралыг зохицуулж чадахгүй байна гэв
Монголын хуульчдын холбооноос зохион байгуулдаг хуульчдын форум өчигдөр боллоо. Тав дахь жилдээ зохион байгуулж буй уг форумын үеэр хуульчид “Шигдэх үү, шинэчлэх үү” уриан доор “Үндэсний эрх зүйн тогтолцооны асуудал, шинэчлэл” сэдвийн хүрээнд захиргаа, иргэн, эрүүгийн эрх зүй дэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар Монгол Улс сүүлийн таван жилд авлигын үзүүлэлтээр 180 орноос 121 дүгээрт орж, 15, ардчиллын үзүүлэлтээр 179 орноос 81-т бичигдэж 24, хүний эрхийн үзүүлэлтээр 142 улсаас 64-т эрэмбэлэгдэж, 16 байраар тус тус ухарсан
2024-04-19
Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 420 болгов
Боловсрол, шинжлэх ухааны сайдын Босго оноо тогтоох тухай тушаал, Оюутан элсүүлэх журмыг өөрчилсөнтэй холбоотой асуудлаар тус яамны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир өчигдөр мэдээлэл өглөө. Тэрбээр “Жил бүр элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын босго оноог шинэчлэн тогтооно. Ингэхдээ өмнөх жилийн босго оноог бууруулахгүйгээр тогтоохоор хуульчилсан
2024-04-19
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчид шилжүүлэн авлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 22 дугаар хуралдаан өчигдөр боллоо. “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн талаар авах арга хэмжээний тухай уг хурлаар хэлэлцсэн юм. Тус компанийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь мэдэлдээ шилжүүлэн авах шийдвэрийг нийслэлийн ИТХ-аас гаргалаа. Тодруулбал, “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч байсан Т.Нямдаваа 2023 оны долоодугаар сарын 31-нд нас баржээ.
2024-04-19