Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өсөв

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Цайдам гэх газар энэ сарын 20-ны 09.28 цагт хээрийн түймэр гарчээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид ажиллаж, дараа өдрийнх нь 03.30 цагт түймрийг унтраасан байна. Урьдчилсан байдлаар 240 000 га талбай галд өртжээ. Улсын хэмжээнд энэ сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 22 сумд ой, хээрийн түймэр 39 удаа гарчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гал, түймрийн тоо 20.5 хувиар өсөв
2024-04-22

Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана

Монгол Улсын Засгийн газрын “40000 айлын орон сууц”  хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд
2024-04-22

Үндэсний хоолны аварга шалгаруулах анхдугаар уралдаан зохион байгуулав

Уг уралдаанаар дамжуулан монгол хоол, идээ ундааг бэлтгэх уламжлалт арга технологийг хойч үедээ өвлүүлэх, аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэхийг зорьсон аж. Мөн олон угсаатны соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, үндэсний брэнд бий болгох, таниулах, салбарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилго тавьсан гэнэ. Улсын аварга тогооч шалгаруулах уралдааныг жил бүр уламжлал болгон хийдэг. Энэ жилийн хувьд үндэсний хоол, идээ ундаа боловсруулах гарамгай тогоочдыг анх удаа шалгаруулснаараа онцлогтой. 
2024-04-22

Нийт хэргийн дийлэнх нь залилах, хулгайлах гэмт хэрэг байна

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 1263 буюу 3.2 хувь
2024-04-22

Шүүх яагаад Сүхбаатар аймгийн удирдлагад таслан сэргийлэх арга хэмжээ авах дургүй байна вэ

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр тэргүүтэй дөрвөн хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. 2023 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, энэ сараас яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй эл хэрэгт шүүгч нар ихэд нөлөөлж байгаа бололтой
2024-04-22

39 жолооч согтуугаар жолоо барьж, 95 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Иргэд ихэвчлэн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт хүчирхийллийн мэдээлэл өгдөг
2024-04-22

“Дарханы замын” хэргээс дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийн үйлдлийг тусгаарлах ёсгүй гэж үзэв

Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ болон “Альфа аcceт менежмент” компанийн захирал З.Буяннэмэх, НШШГГ-ын 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан, ахмад Д.Даваасүрэн нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд, прокурорын хяналтад буцаалаа
2024-04-22

 “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарт торгох ял оноосон нь үндэслэлгүй гэв

Уг хэрэгт “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуунаас гадна Худалдаа, хангамжийн хэлтсийн дарга С.Батхишиг, тус хэлтсийн гэрээний мэргэжилтэн М.Ганбат, Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Д.Болд, ерөнхий нягтлан бодогч П.Эрдэнээ, Технологи, автомашин засварын хэлтсийн ажилтан Т.Эрдэнэхүү, “Ожийхон бужаадаа” ХХК-ийн захирал Г.Нандинцэцэг, “Эко чандмань” ХХК-ийн захирал Д.Нарандорж, “Тайшир-Өргөө”, “Баянбогд Алтай” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох Б.Бат-Эрдэнэ, “Монгол даатгал” ХК-ийн Багануур дүүрэг дэх салбарын захирал С.Ичинхорлоо, “Элбэг хэрлэн” ХХК-ийн захирал Б.Ганзориг, “Билгүүнмэйрэн” ХХК-ийн захирал Г.Даваасүрэн, “Юү би ти эй транс” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Ш.Буянням, “Мөнх хоёр эрдэнэ” ХХК-ийн удирдах албан тушаалтан Т.Мөнх-Эрдэнэ нарыг яллагдагчаар татсан байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг бүгдийг нь гэм буруутайд тооцсон.
2024-04-22

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

тус байгууламж нь  1984 онд ашиглалтад орсон бөгөөд 1986 оноос “Багануур дүүргийн худалдаа удирдах газар”-ыг байгуулсан.
2024-04-21

Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
2024-04-21

Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэв

Монгол Улсын Их хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж
2024-04-21

"Оюутан цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалтын явцтай танилцав

зургаадугаар сарын 15-аас наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл хээрийн бэлтгэл сургалтад хамрагдана
2024-04-21

Хээрийн түймэрт 240 000 га талбай шатжээ

Ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт өндөр байгаа нь түймэр гарах нөхцлийг бүрдүүлж
2024-04-21

Өнөөдөр Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цасан шуургатай

Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо
2024-04-21

Сурагчид цэргийн ангид зочилж, мод тарилаа

Дорнод аймгийн Ерөнхий боловсролын "Шинэ хөгжил" сургуулийн 4 дүгээр ангийн сурагчид
2024-04-20

Сурагчид хилийн салбарт

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдыг салбарын байрлалд урьж
2024-04-20

Булган аймгийн Рашаант сумын цэцэрлэгийг өргөтгөнө

Сумын хүн амын өсөлттэй холбоотойгоор сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай
2024-04-20

Ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас,
2024-04-20