"Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл - Шааньси Өвөр Монголоор аялахуй" Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга аяллаа дөрөвдүгээр сарын 21-нд эхлүүллээ. Энэхүү аяллыг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран санаачилж, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Шааньси мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж буй. Тус хамтарсан сурвалжилга аялал дөрөвдүгээр сарын 28 хүртэл үргэлжлэх аж. Энэ удаагийн хамтарсан сурвалжилгад МСНЭ-ийн гишүүн болох МҮОНРТ, "Өнөөдөр" сонин зэрэг Монголын 23 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Хятадын Гуан мин өдрийн сонин, Лавлах мэдээ сонин, Глобал Таймс сонин зэрэг 40 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн 40 гаруй сэтгүүлчид оролцож байна.
Сурвалжилгын хөтөлбөрийн дагуу сэтгүүлчид Шааньси муж болон Өвөр Монголын орон нутгаар аялан сурвалжилж, Олон улсын боомтын үйлчилгээний бааз, тариалан аж ахуйн жишээ үзүүлэх бүс, гадаадтай хамтын ажиллагаатай аж ахуйн нэгж, соёл, түүх дурсгалын музей, Тан гүрний соёлын онцлогт гудамж, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, мал аж ахуй зэрэг салбарын үйл ажиллагаатай танилцах болно. Үүний дагуу өндөр чанартай хөгжил, технологийн шинэчлэл, экологийн байгаль орчны хамгаалалт, уламжлалт соёлын хамгаалалт ба өв залгамжлал, орчин үеийн мал аж ахуйн үйлдвэрлэл, малжих бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг бууруулах чадавхыг бэхжүүлэх зэрэг сэдвийн тойронд сурвалжилга хийнэ. Мөн Хятад улсын хөгжлийн бодит жишээ, амьдралын туршлагаас ойлгосон Хятадын үлгэр жишээг харж, Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлийн ололт амжилтыг Монголын ард түмэнд хүргэх юм байна.