“Ураныг уусгах аргаар олборлох тул байгаль орчин, хүн, малд хор хөнөөлгүй”
“Монгол Улс уранаа ашиглаж эхлэх нь”, “Францын компани Дорноговийн нутгаас олборлолт явуулах нь”, “Уран олборлох нь аюултай. Ер нь уран аюултай”, “Уранаар эдийн засгаа солонгоруулж байгаа олон орон бий”, “Ураныг аюул, эрсдэлгүй олборлож болдог” гэх мэт мэдээлэл сүүлийн саруудад эрчимтэй тархах болсон. Тиймээс бид “Уран гэж юу юм, үүнийг хэрхэн олборлох вэ, байгаль, хүн, малд хор хөнөөлтэй юү, уран олборлосноор Монгол Улсад эдийн засгийн болон бусад талын ямар ашиг, үр өгөөжтэй байх вэ” зэрэг асуултын хариуг олохоор Дорноговь аймгийн Улаанбадрах сумд орших, “Бадрах энержи” компанийн “Зөөвч-Овоо” төслийн талбайг зорилоо.
2023-11-07
“Хуучин автобус оруулж ирж байгаа гэх мэдээлэл ташаа”
-Шинэ ногоон автобуснууд нь БНСУ-ын “Daewoo” компанийнх. Тус компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэртэй. Энэ бол “Daewoo” компанийн Вьетнамд угсарсан автобус. Шинэ автобус, техник хэрэгсэл ямар байдаг, түүний дагуу бүгд шинэ, бас хуулгатай, бичиг баримттай. Автобусны гэрэл нь лед, таван паартай, дулаалгын тусгай материал ашигласан. Өмнө нь бол дулаалгад хөөсөнцөр ашигладаг байсан. Үйлдвэрлэлийн явцын бичлэгүүдийг манайд ирүүлээд байгаа. Суудал бүрт агааржуулагчтай. Мөн дөрвөн дэлгэц, утасны USB холбогчтой, цонх нь цантдаггүй. Манайх техникийн нөхцөлөө өгч хүлээж авч байгаа учраас хуучин автобус гэдэг нь ташаа мэдээлэл. Тоног төхөөрөмж, мотор гээд бүх зүйл нь шинэ. “Евро 5” дизель хөдөлгүүртэй, утаа бага ялгаруулах төхөөрөмж суурилуулсан. Зэвний хамгаалалтыг замаск, тос гэж андуурсан мэдээлэл гараад байгаа.
2023-09-29
Ослын дуудлага 16.3 хувиар, амиа алдах эрсдэл 2.8 дахин буурчээ
Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын үр дүн болон галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан гал түймрийн эрсдэл, хохирлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө.
2023-09-15
Хотын хөгжлийн тулгуур “Гурван суурьт хөтөлбөр”
-Нийслэлд хийж, хэрэгжүүлэх шаардлагатай олон ажил бий. 2020 онд ажлаа хүлээн авснаас хойш Улаанбаатар хотын эрх зүй, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлж, бие даасан эдийн засгийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг бий болгох зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс УИХ, Засгийн газар, нийслэлийн уялдааг нягтруулан, сайжруулахад анхаарч, зорьж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хот анх удаа бонд гаргах эрхээ авлаа.
2023-09-15
Багануур дүүргийн авто замыг шинэчлэх, спорт хороог засварлах шаардлагатай байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Багануур дүүрэгт ажиллалаа. Дүүргийн хэмжээнд хатуу хучилттай авто зам 27.6 км бий. Гэвч ихэнх нь 10-30 жилийн насжилттай. Мөн борооны ус зайлуулах шугамгүй тул эвдэрч, шинээр тавих шаардлага тулгарчээ. Жил бүр зам арчлалтад зориулж дүүрэгт 500 сая орчим төгрөг олгодог байна. Гэвч энэ мөнгөөр урсгал засвар хийгээд дуусдаг, зам шинээр тавихад хүрэлцдэггүй аж. Иймээс 22 байршилд зам засвар, таван байршилд авто зогсоолын ажил хийхээр төлөвлөж, үүнд нийт 6.3 тэрбум төгрөг шаардлагатайг дүүргийн удирдлагууд хэллээ.
2023-09-08
Аялагчдын эрхэд халдахгүй байхыг хүслээ
Тэгвэл Монгол дахь БНСУ-ын ЭСЯ энэ явдлыг эсэргүүцэн Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоонд хүсэлт гаргажээ. Хөтөч, тайлбарлагчдыг хариуцлагатай байж жуулчны хувийн орон зайд халдахгүй байхыг уг албан бичигтээ тусгасан аж. Тиймээс дээрх холбооныхон солонгос гэлтгүй бусад улсын жуулчны зураг, дүрс бичлэгийг цахим сүлжээнд зөвшөөрөлгүй нийтлэхгүй байхыг уриаллаа.
2023-08-28
Усны газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр З.Батбаярыг томилов
Түүний хувьд өмнө нь тус газрын орлогч даргын албан тушаалыг хашиж байсан туршлагатай бөгөөд “Усны Батбаяр” хэмээх тодотголоор олон нийтэд танигдталаа эл салбарын асуудлуудыг хөндөж, дуу хоолойгоо илэрхийлж ирсэн мэргэжилтэн юм. Тэрбээр 2016-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажилласан билээ. З.Батбаяр үүрэгт ажлаа хүлээн авсан өдрөө Усны нөөцийн зөвлөлийн хуралд оролцож, усан сангийн асуудлыг хэлэлцүүлжээ.
2023-08-23
Зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарийг өөрчлөх нь
-Зах, худалдааны төвүүдийг хэдэн цагт нээхээр санал авч байгаа вэ?
-Нийслэлийн хэмжээнд захуудыг 05.00, худалдааны төвүүдийг 09.00 цагт нээхээр санал асуулга явуулж буй. Уг ажлыг дүүргүүдийн холбогдох албаныхан зохион байгуулж байна.
2023-08-03
Хувийн хэвшлийн авиа компаниуд нислэгээ цуцалж эхэлжээ
“Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан агаарын тээврийг либералчлах, “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд дэвшүүлсэн дотоодын нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Засгийн газар МИАТ ТӨХК-ийг өнгөрсөн сарын 30-наас эхлэн орон нутгийн найман чиглэлд хөнгөлөлттэй үнээр шууд нислэг тогтмол үйлдүүлж эхэлсэн билээ. Тэгвэл энэ шийдвэрийн улмаас “Аэромонголиа”, “Хүннү эйр” зэрэг авиа компани жуулчлалын улиралд төлөвлөсөн нислэгүүдээ цуцалж эхэлжээ.
2023-06-23
Нидерланд улсын Вискон группийн автомат мод үржүүлгийн газартай танилцжээ
Нидерландын Вискон групп нь 1927 онд байгуулагдсан цагаасаа ургамал, амьтан болон хүний эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн судалгаа шинжилгээнд суурилсан технологи, инновацыг хөгжүүлж хөдөө аж ахуйн салбарыг байгаль орчинд ээлтэй, хэрэглэгчдэд тохиромжтой байдлаар хөгжүүлэхийг зорьж ажилладаг байна. Тус компани нь тасалгааны ойн үрийн аж ахуй, мод үржүүлгийн салбарт тэргүүлэгч Нидерландын аж ахуйн нэгж бөгөөд дэвшилтэд технологи, программ бүхий бүрэн автоматжуулсан үйлдвэр нь жилдээ 400 орчим сая модны суулгацыг глобал зах зээлд нийлүүлдэг байна.
2023-06-15
Бан Ги Мүн Монгол Улсад ирнэ
Чуулга уулзалтад 10 орны, нэр хүндтэй 52 зочин оролцохын дотор НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн багтаж буй юм. Оролцогчид дээд боловсролын салбар болон шийдвэр гаргах түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад тулгараад буй саад бэрхшээл, охид, эмэгтэйчүүдийг дэмжих ажлыг түргэвчлэх бодлогын шийдлүүдийг судлан ярилцах юм байна.
2023-06-12
Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлогын хэрэгжилтэд аудит хийж эхэллээ
Төрөөс шинжлэх ухаан, технологийн салбарын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, үр нөлөөг үнэлэх гүйцэтгэлийн аудитыг Үндэсний аудитын газраас өчигдөр эхлүүллээ. Үүний хүрээнд дээрх салбарыг хөгжүүлэх төрийн бодлого тогтвортой, шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлд нийцсэн төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, оролцогч талуудын үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод, нээлттэй, хяналттай, үр нөлөөтэй байгаа, эсэхийг үнэлж, дүгнэх юм.
2023-06-07
Гадаад харилцааны сайд Словени Улсад айлчилна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словени Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, Европын сайд Таня Файонийн урилгаар энэ сарын 15-16-ны өдрүүдэд тус улсад айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч нарт бараалхаж Словени Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, Европын сайд Таня Файонтай уулзалт хийнэ.
2023-05-15