Иргэд гэр бүл цуцлах асуудлаар хуулийн зөвлөгөө авах нь түгээмэл байна
Тиймээс энэхүү арга хэмжээгээр дамжуулан анхан шатны хууль зүйн зөвлөгөөг олон нийтэд өгөхийг дээрх байгууллагынхан зорьжээ. Тус компанийг 2012 онд байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд энэхүү өдөрлөгийг нийслэлд дөрвөн удаа зохион байгуулсан аж. Мөн 2022 онд 10 жилийн ойгоо тохиолдуулан Баянхонгор аймгийн иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгсний зэрэгцээ хууль зүйн сургалт зохион байгуулжээ.
2023-08-18
“Шилдэг офицер-2023” марш тактикийн тэмцээн боллоо
Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ойн хүрээнд Хилийн цэргийн 0303 дугаар анги “Шилдэг офицер-2023” марш тактикийн тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд офицерууд галын бэлтгэл, биеийн тамир, ҮОХЗ-ийн нормативууд, гардан тулаан, онолын шалгалт, урлагийн номер, хэрэглээний оффис программын мэдлэг, эрэгтэй, эмэгтэй 12 км-ийн 9 цэгийн ажиллагаанд хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, оюун ухаан, авьяас чадвараа дайчлан амжилттай оролцжээ.
2023-08-16
Хүчин төгөлдөр болоогүй хуулиар Цэц гомдол хүлээж авахгүй
Нийгмийн даатгалын багц хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө. Үүнээс өмнө эдгээр хуулийн эцсийн найруулгыг хийж, УИХ-ын дарга ёсчлох ёстой. Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлнэ. Ерөнхийлөгч хуулийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан хориг тавих, эсэхээ шийдэхээр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заажээ. Улмаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтэлж, олон нийтэд танилцуулах үе шаттай юм.
2023-08-16
54 угалз, тэхийг 600 орчим сая төгрөгөөр агнуулахаар болжээ
Тодруулбал, дээрх тооны иргэн, аж ахуйн нэгжид 16 угалз, 38 тэх агнах зөвшөөрлийг 600 орчим сая төгрөгөөр олгосон байна. Тэх агнуулах тусгай зөвшөөрлийн дээд үнэ 57.6 сая төгрөгт хүрсэн бол угалзынх 2.9 сая давсан аж. Дуудлага худалдаанаас төвлөрүүлсэн орлогын 50 хувийг ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулах хуульчилжээ.
2023-08-08
Хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс 209 гомдол иржээ
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 4 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой байгаа бол 205 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
2023-08-04
Энхийг сахиулагч цэргийн эмч, сувилагч нар Суданы иргэдэд тусалжээ
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн багийнхан суданы иргэд рүү хандсан ээлжит бүтээлч ажил, сайн үйлсийн талаар НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч онцолжээ.
2023-08-03
Шарилж устгалын хоёр дахь удаагийн устгал өнөөдрөөс эхэлж байна
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/270 тоот тушаалтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран 200 хүний бүрэлдэхүүнтэй нийтийн эзэмшлийн шарилж, лууль устгах ажлыг нийслэлийн төвийн 6 дүүргийн 24 байршлын 893,500м2 талбайд өнөөдрөөс эхлүүллээ.
2023-08-03