Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах товчооны дарга, хошууч генерал н.Шилийнбаатар, Хилээр орж гарах асуудал хариуцсан хэлтсийн дарга, хурандаа н.Ялалт, Санхүү, хангалтын хэлтсийн дарга, хошууч-хурандаа Яан Жүнгө, Хилээр орж гарах асуудал хариуцсан хэлтсийн орлогч дарга, хошууч-хурандаа н.Ялгум нартай ажил хэргийн уулзалт өнөөдөр Цагдаагийн ерөнхий газарт боллоо.
Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батзориг, мөн газрын Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр нар оролцов.
Энэхүү уулзалтаар манай хоёр улсын Цагдаагийн байгууллагын нөхөрсөг хамтын ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагааны хүрээнд харилцан санал солилцсон юм.
Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах товчооны удирдлагууд Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газрын удирдлагатай албаны уулзалт зохион байгуулж, хоёр улсын иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.