Гадаад хэргийн яамнаас нэгэн мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн дагуу Үндэсний их баяр наадмын баярын 11, 12, 13, 14, 15 өдрүүдэд Монгол Улсын хилийн боомт ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм" гэсэн байна.