Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд” энэ сарын 25-27-нд Сүхбаатарын талбайд болно. Үүний хүрээнд “Солонгосын эрүүл мэндийн аялал жуулчлал-2023” арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр БНСУ-ын арьс, гоо заслын, эмэгтэйчүүдийн болон бусад нарийн мэргэжлийн эмч нар манай улсад ирж, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх нь. Мөн “Мега макс” к-поп хамтлагийнхан ирэх юм байна. Тус хамтлагийн нэг гишүүн нь монгол залуу бөгөөд солонгос нэрийг нь Кан гэдэг ажээ. Ийнхүү урлаг соёлын тоглолтоос гадна Солонгосын үндэсний хоол, хүнсний бүтээгдэхүүний амталгаа, худалдаа, “БНСУ-д суралцацгаая” боловсролын үзэсгэлэн зэрэг арга хэмжээ, тэмцээн, уралдаантай гэнэ.
Бэлтгэсэн: М.Бүжинлхам