“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 17 дахь өдрөө үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газраас өмнө нь усан бассейныг үнэ төлбөргүй болгох шийдвэр гаргасан. Тэгвэл тус аймагт өнөөдрөөс 06:30-07:30 цагт зумба фитнесс, нийтийн бүжгийг ч мөн үнэ төлбөргүй болгожээ.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн долоон сумын спорт цогцолбор, хоёр фитнесс, нэг спининг клубт 3101 иргэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж буй талаар Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.