Монголын ширээний теннисний холбооны 14 дэх удаагийн дээд лигийн шигшээд өрсөлдөх багууд тодорчээ. “Мираж”, “Ариг банк” багийнхан “Хаан даатгал”, “Шинэ өнөөдөр”-ийн тоглогчдыг 2:0-ээр буулган авч шигшээд шалгарав. Хагас шигшээгийн тоглолт өрсөлдөөнтэй болж, “Хаан даатгал” багийн Б.Батхишиг хоёр, Б.Болор-Эрдэнэ, Ө.Мөнх-Өлзий нар тус бүр нэг хожсон. Гэсэн ч багийн гол тоглогч Я.Бэгз, Б.Баярмагнай нар учраадаа хожигдсоноор аваргын төлөөх тоглолтоос мултрав. Тэд “Шинэ өнөөдөр” багийнхантай баасан, ням гарагт тоглоно. “Ариг банк”-ныхан 5:2-оор “Шинэ өнөөдөр”-ийг илүүрхэж, дээд лигийн финалд анх удаа шалгарлаа.
Тус багийн тоглогч Б.Должинзуу хоёр ялж, Г.Индра, Ө.Лхагва-Эрдэнэ, Г.Сэр-Од нар өрсөлдөгчөө илүүрхэж, багаа хожилд хөтөлжээ. “Шинэ өнөөдөр”-т Э.Лхагвасүрэн, З.Төрболд нар хожил авчирсан ч баг нь ялагдсан юм. Ийнхүү тойргийн тоглолтод эхний хоёр байрт жагссан “Хаан даатгал”, “Шинэ өнөөдөр”-ийнхөн хүрэл, харин II, III байрт бичигдсэн “Мираж”, “Ариг банк”-ныхан аваргын төлөө тоглох нь.