"Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аян 10 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн дасгал хөдөлгөөнд улсын хэмжээнд 141 заал, хоёр клуб, 62 чийрэгжүүлэх танхим, зургаан соёлын төв, 27 иогийн төв, хоёр усан бассейн, 160 байгууллага, хоёр фитнесс төвд 6838 иргэн хамрагдлаа.
Өнгөрсөн өдрийнхөөс 1458 иргэн нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин 10 өдрийн байдлаар 38.158 иргэн танхимаар дасгал хөдөлгөөн хийсэн бол цахимаар 650 мянга гаруй иргэн “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд нэгджээ. Онцолж хэлбэл, өнөөдрөөөс Сүхбаатар аймагт усан бассейн 06:30-07:30 цагт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэлж байна.