“Баянгол”, “Улаанбаатар амазонс” багийнхан аваргын цом гардавОХУ-ын Владивосток хотод зохион байгуулах Азийн хүүхдийн наадамд өрсөлдөх 16 хүртэлх насныхны шигшээ багийг сонгон шалгаруулах сагсан бөмбөгийн УАШТ энэ сарын 20-22-нд боллоо. Л.Алтанхуяг дасгалжуулагчтай Баянгол дүүргийн эрэгтэйчүүдийн баг, эмэгтэйчүүдээс “Улаанбаатар амазонс”-ынхан түрүүлж, алтан медаль, аваргын цом гардав. Удаах байрт Д.Отгонбаатар дасгалжуулагчтай “Modun wolves” эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг шалгарч мөнгө, Г.Ундрах дасгалжуулагчтай “Логарифм” сургуулийн эрэгтэйчүүд, Орхон аймгийн эмэгтэйчүүд хүрэл медаль хүртэв. Тэгвэл 3х3 үндэсний шигшээ багийн залгамж халааг бага наснаас нь сонгон авч, системтэй бэлтгэх, мөн 2032, 2036 оны олимпын наадамд оролцох эрэгтэй, эмэгтэй тамирчдыг сонгох зорилгоор 14 хүртэлх насныхны УАШТ-ийг “Royal 3x3 event hall”-д энэ сарын 28-наас гуравдугаар сарын 2 хүртэл зохион байгуулна. Сонирхуулахад, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Оюутны хөгжлийн хөтөлбөр”-ийн дагуу энэ удаа М.Чинхутаг, Э.Бат-Оргил, Б.Шинэбаяр нар Тайваньд хөл тавьжээ. Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар сагсан бөмбөгөөр мэргэжлийн түвшинд хичээллэн, сонирхсон мэргэжлээрээ суралцаж дээд боловсрол эзэмших юм. Тэднээс өмнө Д.Баясгалан, Э.Саруул-Эрдэнэ, Э.Сугар-Очир нар Тайваньд суралцахын зэрэгцээ тэмцээнүүдэд оролцож, улсынхаа нэрийг өндөрт өргөж байгаа