Шри Ланка улсын Коломбо хотод талбайн теннисний олон улсын нээлттэй тэмцээнийг зохион байгуулж байна. 16 хүртэлх насныхны уг тэмцээнд Монголын охидын баг Сингапур, Лоас, хөвгүүдийнх Иран, Саудын Арабын багийнхантай А хэсэгт тоглохоор таарсан. Манай охид өчигдөр Лоасын багийнхантай тоглож, 2:1-ээр хожжээ. Тэднээс ганцаарчилсан төрөлд Ч.Март, С.Нинжин нар өрсөлдөгчөө ялсан байна. Тэд мөн хосын төрөлд тоглож, өрсөлдөгчөө илүүрхсэн аж. Хөвгүүдийн багийнхан Саудын Арабын теннисчдийг мөн л 2:1-ээр хожсон байна. Ганцаарчилсан төрөлд П.Ундрах, Э.Сономпунцаг нар ялжээ