Спортын холбоод хамтран үндэсний хэмжээний спортын чуулганыг анх удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар болжээ. Биеийн тамир спортын улсын хорооноос энэ талаар мэдээлэл хийв. Эл чуулганаар бөхийн болон шагайн харвааны тухай бус, илүү том өв соёлын асуудал хэлэлцэнэ. Тухайлбал, хүүхэд, морь, үзэгчтэйгээ нийлээд Монгол өв болно. Монгол хүн монгол соёл, үндэсний өвөөрөө бахархах ёстой. Тиймээс чуулганаар эл өв соёлоо төрийн бодлогоор асуудлыг хэлэлцэх аж.
Чуулган хоёрдугаар сарын 28-нд төрийн ордонд болно. Үндэсний спортын 15 хорооны 800 гаруй төлөөлөл оролцоно. Улмаар эрлийз адуу, сэргээштэй бөхийн асуудлаа ярилцаж, Улсын баяр наадмаа шударга зохион байгуулах, мартагдсан шагай зэрэг үндэсний наадгайг сэргээх төлөвлөгөө гаргах аж.