“Бээжин-2022” өвлийн паралимпийн наадам ирэх сарын 3-14-нд болно. Тус наадамд манай улсаас гурван тамирчин өрсөлдөнө. Тухайлбал, гүйлтийн цанын төрөлд Б.Ганболд, Ц.Дашдорж нар оролцох эрх авсан. Тэд холын буюу 20, дундын 10 км зайнаас гадна спринт гараанд уралдах юм. Ц.Дашдорж паралимпэд анх удаа оролцох гэж байгаа. Ц.Ганболдын хувьд өмнө нь хоёр удаа паралимпийн наадамд өрсөлдөж байжээ. Тэд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлагад бэлтгэлээ базааж буй гэнэ. Паралимпэд оролцох гурав дахь тамирчин бол Б.Цэрэнпунцаг. Тэрбээр уулын цанын төрөлд өрсөлдөх юм. Манай улс уулын цанын төрлөөр паралимпийн наадамд анх удаа оролцох эрхийг тэрбээр авсан гэдгээрээ онцлогтой. Б.Цэрэнпунцаг уулынхаас гадна гүйлтийн цанын төрлөөр ч хичээллэдэг тамирчин. Тэрбээр өмнө нь өвлийн олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан тамирчин Д.Очирсүхийн удирдлагад бэлтгэлээ базааж байна.
Бэлтгсэн М.Оч