Олимпын уран гулгалтын ганцаарчилсан эмэгтэй төрөлд БНСУ-ын тамирчин Юү Янг, Японы тамирчин Вакаба Хигучи, Каори Сакамото, ОХУ-ын Александра Трусова, Анна Щербакова, мөн олны анхаарлын төвд байгаа гайхамшигтай авьяаслаг 15 настай уран гулгагч Камила Валиева нар өрсөлдөв.
Улмаар Анна Щербакова 255,95 оноогоор олимп дэлхийн аварга болж, Александра Трусова 251,73 оноогоор мөнгөн медаль, Японы тамирчин Каори Сакамото 233,13 оноогоор хүрэл медаль хүртлээ. Харин Камила Валиева - 224,09 оноо авсан юм.
Харин Камила Валиева олон нийтээс ирэх дарамт шахалтыг дааж чадсангүй. Уг нь тамирчин хүн бэлтгэлээ л хийх ёстой. Гэтэл тэр бэлтгэл хийх биш, шүүхийн танхимд бүтэн 7 цаг суусан. Орой нь өрөөндөө очоод тайтгарч чадахгүй дахиад хэдэн цагаар уйлсан гэнэ билээ.
Мөн үзэгчдээс “Чи бол Орос орон” гэх мессежийг түүнд өгсөн. Баг доторх өрсөлдөөн ч түүнд сөргөөр нөлөөлсөн биз. Өмнө нь дайны талбар дээр гарч үзсэн туршлагатай тамирчид түүнтэй өрсөлдсөн. Харин Камила Валиева анх удаа дэлхийн тавцанд гарав. Тэмцээний туршлага, сэтгэлзүй, энэ олон дарамт шахалтыг бяцхан зүрх дийлсэнгүй дээ. Энэ дунд улс төрийн асуудал ч цухалзаад өнгөрөх шиг. Камилаг медаль авбал шагнал гардуулах ёслолын ажиллагаа явуулахгүй гэсэн, хүссэнээр чинь боллоо доо. Камила шагналын тавцанд гишгэж чадсангүй. Гэхдээ зүгээрээ. Ингэж байж л аварга болно. Түүнд нас хангалттай бий. Төрмөл авьяас өөрийгөө хэзээ ч харуулж чадна.
Ингэж байж л аварга болно. Түүнд нас хангалттай бий. Төрмөл аварга өөрийгөө хэзээ ч харуулж чадна. Тэр бол төрмөл.