Литва улсын Шяуляй хотод ирэх долоо хоногт “FIPSed 2022” мөсний загасчлалын ДАШТ эхэлнэ. Тэмцээнд өрсөлдөх Монголын “Captain” багийн тамирчдыг Т.Эрдэнэчулуун ахлах юм. Тэрбээр өмнө нь 2014-2020 онд дээрх тэмцээнд оролцохдоо хэсгээсээ шалгарч байсан туршлагатай. Тэд ДАШТ-ий бэлтгэл хангах зорилгоор энэ сарын 15-нд тус улсад болсон “Nero cup” мөсний өрөмний тэмцээнд хоёр баг болж оролцоод IV байр эзэлжээ. Тэмцээнд оролцсон орнуудаас Польшийн тамирчид тэргүүлж, Эстони, Финландын баг удаах байрт орсон байна.