Эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд ээлжит нэгэн шуугиан дэгдэв.
Шөвгийн наймд Словакийн шигшээ олимпын наадмаас медаль горьдож ирсэн АНУ-ын багийг буллитаар 3:2-ын харьцаатай хожиж нутагт нь буцаалаа.
Тоглолтын эхний гоолыг 17 настай Ю.Слаковски оруулсан ч Н.Абруццезе, С.Энтжесийн гоол Америкийн багт онооны давуу байдал авчрав. Гэвч словакууд хаалгачаа сольж, талбайн илүү тоглогчтой болсны үр дүнд гуравдугаар үе дуусахаас 44 секундийн өмнө тооны харьцааг тэнцүүлсэн агаад хожлын буллитыг П.Цегларек оруулжээ. Ийнхүү Словакийн шигшээ, хагас шигшээд шалгарсан эхний баг боллоо