Зургаадугаар сарын 1-нийг хүртэл орон даяар Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян үргэлжилнэ. Аяны хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгосон билээ.
Ингээд нийслэлийн есөн дүүргийн дараах заал, танхимууд өглөөний тогтсон цагийн дагуу иргэдэд үнэгүй үйлчлэх юм. Өглөө спорт заал, танхимыг зорьсон иргэд дасгалыг багш нарын хичээлийг лайваар үзэж, хамтдаа хичээллэх боломжтой.