Биеийн тамир спортын улсын хорооноос Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, үнэгүй фитнесс төв, 21 аймаг, 9 дүүргийн спортын байгууллагуудтай хамтран эртэч идэвхитэй нийгмийг бий болгох, амьдралын зөв дадал, хэв маягыг хэвшүүлэх, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх, идэвхитэй иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг өнөөдрөөс улс орон даяар эхлүүлсэн.
Аяны хүрээнд Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Спорт цогцолборт өглөөний дасгалыг лед дэлгэцээр шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд энэ удаагийн дасгалд БТСГ-ын албан хаагчид болон нийт 20 гаруй иргэд идэвхитэй хамрагдан оролцсон байна.
“Илүүдэл жингүй-Эртэч монгол” өглөөний дасгал нь зургаадугаар сарын 1-нийг хүртэл ажлын өдрүүдэд өглөөний 06.30-07.30 цагийн хооронд явагдах юм байна.