“Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадмын гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км зайд 99 тамирчин хурд сорилоо. Монголоос “Хилчин” спорт хорооны цаначин, ОУХМ Б.Ачбадрах 43 минут 29.9 секундийн амжилтаар 65 дугаар байрт оров. Тэрбээр 90 дугаарт гараанаас гарч, 34 тамирчныг ардаа орхив. Ингэхдээ тэргүүлэгчээс зургаан минутаар хоцорч барианд орсон байна. Тус уралдаанд Финландын Ливо Нисканен 37 минут, 54.8 секундийн амжилтаар тэргүүлж, алтан медаль хүртэв. ОХУ-ын Олимпын хорооны тамирчин Александер Болшунов (38 минут 18) мөнгө, Норвегийн Йоханнес Хоесфлот Клаебо (38 минут 32.3) хүрэл медалийн болзол хангажээ. Манай тамирчин Жанчхүүд энэ сарын 8-нд болсон цанын спринт төрөлд 90 тамирчнаас 77 дугаар байр эзэлснийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Б.Ачбадрах “Пёнчан-2018” өвлийн олимпод анх удаа оролцохдоо 93 дугаар байр эзэлж байжээ. Өөрөөр хэлбэл, энэ удаад өмнөх амжилтаа ахиулжээ