ОХУ-ын Казань хотод Бүх оросын “Mad wave classic 2022” усан сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-13-нд боллоо. Үүнд 100 гаруй улсын 669 тамирчин өрсөлджээ. Манай тамирчид ахлах дасгалжуулагч Х.Батболдын удирдлагад уг тэмцээнд оролцов. Тэднээс “Сэлэм загас” клубийн тамирчин, спортын мастер Э.Эрхэс 50 метрийн далайн гахай (26.64), 100 метрийн араар даллах сэлэлтэд (1.01.26 секунд) тус бүр алтан медаль хүртлээ. Ингэхдээ тэрбээр улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоов.