“Ирээдүйн саятан” өсвөр үеийн уламжлалт зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 12-13-нд “Монгени” сургуулийн байранд болж шилдгүүдээ шалгаруулав.
Анх 2002 онд Орхон аймгийн Хасбанкны 13 дугаар салбарын захирал Б.Ганбатын санаачлагаар “Ирээдүйн саятан” хадгаламжийн нэрэмжит болгон зохион байгуулж, 2013 оноос Техник технологийн дээд сургуулийн дэмжлэгтэй явагдаж ирсэн тус тэмцээн 20 дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулав.
Тэмцээнд 66 тамирчин 7-10, 11-14, 15-18 насны ангиллаар өрсөлдсөн. Оролцогчдыг цол, зэргээр нь ангилбал Олон улсын их мастер цолтон 1, Дэлхийн даамын холбооны мастер 1, спортын мастер 13, дэд мастер 20 байсан юм.
Тус тэмцээний 7-10 насны охидын ангилалд нэгдүгээр байрыг Г.Гоомарал, хоёрдугаар байрыг Э.Номунзаяа, гуравдугаар байрыг Б.Баянзул нар эзэлсэн бол хөвгүүдийн ангилалд Г. Санчир нэгдүгээр байр, Ц.Мөнхмандах хоёдугаар байр, Б.Аминхүслэн гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.
Харин 11-14 насны охидын тэмцээнд нэгдүгээр байрыг Б.Есүй, хоёрдугаар байрыг Э.Энхүслэн, гуравдугаар байрыг Э.Дааримаа нар хүртлээ. Энэ насны хөвгүүдийн ангилалд нэгдүгээр байрыг Б.Лхагватогтох, хоёрдугаар байрыг М.Оргил, гуравдугаар байрыг Н.Түвшинбаяр нар эзэлсэн байна.
Мөн 15-18 насны охидын ангилалд нэгдүгээр байрт Н.Лхагвадолго, хоёрдугаар байрт Б.Мишээл гуравдугаар байрт Д.Даваадэжид нар оржээ. Харин хөвгүүдийн 15-18 насны ангилалд Б.Пүрэвбаатар нэгдүгээр байр, Ц.Цолмон хоёр, П.Эрхэмбилэг гуравдугаар байрт орсон байна.