ОХУ-ын багийн тамирчны сэргээшийн шинжилгээ сэжигтэй байгаа учир олимпын наадмын уран гулгалтын төрлийн багийн тэмцээний дүнд өөрчлөлт орж магадгүй гэж “Inside the games” мэдээллээ. Тус эх сурвалжид дурдсанаар олимпын наадмын өмнө тэрхүү тамирчны өгсөн сэргээшийн шинжилгээ “но”-той байгаа аж. Өнгөрсөн даваа гарагт болсон багийн тэмцээнд ОХУ-ын тамирчид түрүүлж, АНУ, Японы баг удаалсан юм. Ташрамд сануулахад, шагналтнуудад медаль гардуулах ёслолын ажиллагаа хойшилсон нь эл төрлийн олон улсын холбоо хууль зүйн зөвлөгөө авах болсонтой холбоотой хэмээн Олон улсын олимпын хорооны гишүүн Марк Адамс мэдээлсэн билээ.