“Бээжин-2022” наадамд оролцож байгаа хамгийн
баян тамирчдын талаарх мэдээллийг хүргэе. Тэднийг жилийн орлогын хэмжээгээр нь эрэмбэлжээ.
ШОН УАЙТ - 60 сая доллар
БНХАУ-д ирсэн АНУ-ын багийн хамгийн алдартай тамирчин. Олимпын гурван удаагийн аваргын орлогын гол эх үүсвэр нь “Burton snowboards” компанитай байгуулсан сурталчилгааны гэрээ юм. Ш.Уайт мөн “Red bull”, “Target”, “Oakley”, “Hewlett-Packard”, “Unisoft” зэрэг компанитай гэрээтэй ажилладаг. Тэрбээр хангалттай орлогынхоо үр дүнд ахынхаа хамт сноубордын хувцас, хэрэглэлийн “Whitespace” компанийг байгуулжээ.
ЖЭЙМИ АНДЕРСОН - 4 сая
Мөн л АНУ-ын сноубордчин. Тэрбээр “Billabong”, “Monster energy”, “Oakley”, “GoPro” зэрэг компанитай сурталчил
гааны гэрээтэй ажилладаг. Өвлийн спортын төрлийн тамирчид дундаа сайн орлоготойд тооцогддог. Гэсэн ч Ш.Уайтаас 15 дахин бага орлого олжээ.
МИКАЭЛА ШИФФРИН - 3 сая
Сочигийн олимпын наадамд түрүүлс-
нээр уулын цаначин бүсгүй “баяжих” боломжтой болсон. Тэр цагаас хойш
Микаэла “Аdidas”, “Barilla”, “Bose”, “IKON Pass”, “Long¬ines”, “Oakley”, “Red bull”-тай хамтран ажиллаж ирэв.
ДОРОТЕЯ ВИРЕР - 3 сая
Италийн хамгийн алдартай эмэгтэй
тамирчдын нэг үзэсгэлэнт Доротея мөн л олон ивээн тэтгэгчийн “ачаар” эл жаг-
саалтын эхний дөрөвт багтлаа.
СВЕН КРАМЕР - 2.9 сая
Дэлхийн 30, олимпын дөрвөн удаагийн аварга, улсынхаа хамгийн нэр хүндтэй тамирчинд ивээн тэтгэгчид соронз мэт татагдах нь гарцаагүй. Үүний үр дүнд нидерланд тэшүүрчин хангалттай хэмжээний орлого олж байна.
ЮЗҮРҮ ХАНЮҮ - 2 сая
Японы төдийгүй өвлийн спортын
супер од эл жагсаалтад багтахгүй бол “алдас” болно.
Эдгээр тамирчдын араас А.Большунов, Й.Клебо, К.Валиева, Л.Жэйкобеллис, Р.Жерард нар жагсаж байна. Тэд жилд нэг сая орчим ам.долларын орлоготой.