Дэрэн” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин О.Мөнх-Оргил Герман улсыг зорьж, алдарт хөлбөмбөгчин асан Герт Энгелсийн үүсгэн байгуулсан “Soccerlife” академид туршилтын бэлтгэлд хамрагдаж байна. Тэрбээр өнгөрсөн жил клубийнхэнтэйгээ хөлбөмбөгийн дээд лигийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм. Хөлбөмбөгийн спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, “Эрчим” клубийн Ц.Энхжаргал, “Хангарьд”-ын А.Эрдэнэбаяр, ДМЮ-гийн Д.Нанжид, “Унаганууд” клуб, футзалын үндэсний шигшээ багийн ахлагч П.Алтантулга нар Азийн хөлбөмбөгийн холбооны А ангилалтай дасгалжуулагч болжээ. Тэгвэл Монголд футзалын I зэрэглэлийн дасгалжуулагч бэлтгэх зорилгоор Олон улсын “Улаанбаатар” их сургуульд энэ сарын 7-11 хүртэл онол, практик хосолсон сургалт эхлүүлээд байна.
Бэлтгэсэн Г.Цэцэг