Төв банкны ерөнхийлөгч дуулгавартай байх тусам хортой
Засгийн газар баян, хүчирхэг байна. Гэхдээ Төвбанкны ерөнхийлөгчтэй болтлоо “хүчирхэгжинэ” гэж байх уу? Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн сүүлийн үеийн мэдэгдлүүд, өмнө нь Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг хичээнгүйлэн тэмдэглэн суугаа фото сэлт олон нийтийн бухимдлыг төрүүлсээр байгаа билээ.
2025-03-24
Улаанбаатарын гэр хорооллыг “бетонон ширэнгэ” болгох 2040 төлөвлөгөө
“Гэр хорооллын газар бол Улаанбаатарын баялаг юм” гэж Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа хэлсэн нь бий. Амины орон сууц барих замаар гэр хорооллыг хөгжүүлж, иргэд хашаандаа тохь тухтай, сайхан амьдрах ёстой гэдгийг тэрбээр онцолж байсан билээ.
2025-03-24
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гарсан түймэрт таван га талбай өртжээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 22-нд гарсан түймрийн улмаас таван га талбай шатжээ. Уг хүрээлэнд гал гарсан талаарх мэдээлэл тухайн өдрийн 15.36 цагт онцгой байдлын алба хаагчдад ирсэн байна. Галыг хоёр цагийн дараа бүрэн унтраасан аж. Түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ажиллаж буйг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
2025-03-24
Хүүхэдтэйгээ эергээр ярилцахыг зөвлөв
Бага насны хүүхэдтэй эергээр ярилцах нь тэдний өөртөө итгэх итгэл, сэтгэл зүйн тогтвортой байдал, гэр бүлийн харилцааг бэхжүүлэхэд маш чухал нөлөө үзүүлдэг юм байна.
2025-03-23
Итгэмээргүй амжилтын эзэн С.Көрри
“Голден стэйт уорриорз” багийн лидер С.Көрригөөс өмнө холын зайн 3000 шидэлт оруулах нь NBA-ийн тоглогчдод холын мөрөөдөл байлаа. Домогт Р.Миллер холын зайн 2560 шидэлтээ оруулж, түүхийг бүтээгээд 2005 онд зодог тайлсан. Тэгвэл зургаан жилийн дараа Р.Аллен түүнийг гүйцэж түрүүлсэн агаад 2014 онд нийт 2973 холын шидэлт оруулаад сагсан бөмбөгөө орхиж байв.
2025-03-23
Фюрерийн үнэнч цэрэг
Вашингтоны хоёр нүүртэй бодлого дэлхий дахинд хор нөлөө учруулж байсан нь цөөнгүй. Гэлээ ч олон улсын гэрээг зөрчиж байсан үйлдэл нь Америкийн тусгай албадын үйл ажиллагаанд ер саад болж байсангүй.
2025-03-22
Араб эмэгтэйчүүдийн шинэ өнгө төрх: Латифа аш-Шараа
Туркийн удирдагч Режеп Эрдоантай хэлэлцээр хийхдээ Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа анх удаа гэргий Латифатайгаа хамт ирсэн байна. Туркийн тэргүүн хатагтайтай уулзсаныхаа дараа Латифа ямар нэг мэдэгдэл хийсэнгүй. Латифа аш-Шараа гэгч чухам хэн бэ?
2025-03-22
Сургуулийн хүнсний хангамжийг сайжруулах шийдлийг эрэлхийлэх нь
Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, инновацын шинэлэг шийдлийг шалгаруулах хакатоныг нийслэлийн Бизнес, инновацын газар, хүнсний эрүүл ахуйн зөвлөх үйлчилгээний “Магнафлок”, дижитал маркетингийн “Юу Жи Си глобал партнерс” компанийнхан хамтран зохион байгуулахаар болжээ. Хакатоны бүртгэл энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх аж.
2025-03-22
Гэмтлийн яаралтай тусламжийг Монгол-Японы эмнэлэгт үзүүлэхээр болжээ
АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүйгээр 24 цагийн турш үзүүлэхээр болжээ. Тус эмнэлгийнхэн төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлд Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-тэй хамтарч ажиллахаар болсон байна.
2025-03-21
Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхлэв
Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн Ар мухар гэдэг газарт өчигдөр 12.30 цагт хээрийн түймэр гарчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж буй талаар ОБЕГ-аас мэдээлсэн юм.
2025-03-21
Аз жаргалын үзүүлэлтээр 147 орноос 77-д жагслаа
Дэлхийн аз жаргалын өдөр өчигдөр тохиолоо. Олон улсын судалгааны “Gallup” байгууллагаас Оксфордын их сургуулийн Сайн сайхан байдлын судалгааны төв, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээтэй хамтран жил бүрийн энэ өдөр “Дэлхийн аз жаргалын тайлан”-г танилцуулдаг уламжлалтай.
2025-03-21
Наурызын баярыг өргөн хүрээнд тэмдэглэнэ
Казах түмний уламжлалт Наурызын баярыг энэ жил нийслэлд нэлээд өргөн хүрээнд тэмдэглэхээр болжээ. Тухайлбал, Д.Сүхбаатарын талбайд “Наурызын баяр-2025” арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
2025-03-21