Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олимпын төрөл

Волейбол: Манай улсын эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ

  Зүүн Азийн залуучуудын наадмын волейболын тэмцээн Монгол болон Хятадын Тайпэйн тоглолтоор өндөрлөлөө. Энэ тоглолтод Хятадын Тайпэй 3:0-ээр (25:18, 25:21, 25:13) ялалт байгуулсан.
2023-08-23

Монголын тамирчид 400 метрийн буухиа төрөлд ХҮРЭЛ медаль хүртлээ

Зүүн Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээн Налайх дүүрэгт үргэлжилж байна. Өнөөдөр Монголын баг эрэгтэй бөөрөнцөг түлхэлт болон 4х400 метрийн холимог буухиа уралдаанаас медаль хүртлээ.4х400 метрийн холимог буухиад БНХАУ-ын баг 3:32.63 минутын амжилтаар түрүүлж, Хятадын Хонконгийн баг 3:40.83 амжилтаар удаалсан бол Монголын баг 3:54:51 амжилтаар хүрэл медаль хүртсэн юм. БНСУ-ын баг алдаа гарган дөрөвт орсон байна. 
2023-08-22

"Парис-2024" олимпын анхны эрхийг О.Есүгэн авчирлаа

Буудлага спортын ДАШТ Азербайжаны Баку хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд 101 орны 1249 тамирчин өрсөлдөж буйн дотор Монголын 16 мэргэн бууч байв. Улмаар ОУХМ О.Есүгэн 50 м-ийн гурван байрлалаас буудах дасгалд “Парис-2024” олимпын Монголын багийн анхны эрхийг авчирлаа.
2023-08-22

Өнөөдөр таван төрлийн тэмцээн болно

Зүүн Азийн залуучуудын наадмын долоо дахь өдөр таван төрлийн спортын тэмцээн уралдаан явагдана. Өчигдөр ширээний теннис дууссан бол өнөөдөр чөлөөт бөх, волейбол, хөлбөмбөгийн сүүлийн тоглолтууд болж, медальтнуудаа тодруулах юм. Наймдугаар сарын 21-ний байдлаар Монголын баг Зүүн Азийн залуучуудын наадмаас 3 алт, 8 мөнгө, 16 хүрэл медаль хүртээд байна.
2023-08-22

Д.Гэрэлсайхан АЛТАН медалийн төлөө тоглоно

  Зүүн Азийн залуучуудын наадмын эмэгтэйчүүдийн боксын 60 кг-д өрсөлдөж буй Д.Гэрэлсайхан БНСУ-ын Пак Хю Жинийг 4:1 харьцаагаар яллаа. Ингэснээр манай тамирчин нөгөөдөр БНХАУ-ын Ли Цян Вентэй алтан медалийн төлөө тоглохоор болов.
2023-08-17

Г.Отгонжаргал Белградыг зорих нь

Тэгвэл Гавьяат тамирчин Б.Болортуяа, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Отгонжаргал нарын сорилго барилдааныг “Говь ресорт” бэлтгэлийн баазад зохион байгуулжээ. Тэд гурван удаа барилдсан. Үүнээс Г.Отгонжаргал эхний тойрогт 8:5, дараагийнхад Гавьяат тамирчин Б.Болортуяа 3:1-ээр илүүрхлээ. Шийдвэрлэх тойргийн барилдаанд Б.Болортуяа эхний үед 3:0-ээр хожсон. Гэсэн ч хоёрдугаар үеийн 30 секундэд давхар хамж, дутуудан өндийхөд нь Г.Отгонжаргал мордох мэхээр цэвэр ялснаар Белградыг зорих эрх өвөртлөв. 
2023-08-17

Зүүн Азийн залуучуудын наадмын хоёр дахь өдрийн хуваарь

Зүүн Азийн залуучуудын наадмын хоёр дахь өдөр бокс, жүдо, 3х3 сагсан бөмбөг, бадминтон, хөлбөмбөг, ширээний теннисний тэмцээн уралдаан явагдана. Өнөөдөр Монголын тамирчдыг ямар өрсөлдөөн хүлээж байгаа талаарх мэдээллийг хүргэе.
2023-08-17

Олимпын наадмыг ямар өөрчлөлт хүлээж байна вэ 

Гэсэн ч бусад томоохон тэмцээн, тухайлбал, хөлбөмбөгийн ДАШТ-ээс ялгаатай нь олимпын наадам нь тухайн улс бус, хотоор нэрлэгддэг билээ.  Гэхдээ спортын олон төрөлд өрсөлдөж буй хэдэн мянган тамирчныг нэг дор цуглуулах хүсэлтэй хотуудын тоо цөөрсөөр байна. Тиймээс энэ тал дээр шийдэл олох шаардлага Олон улсын олимпын хороо (ОУОХ)-нд үүсэж байгаа. Тэгвэл Швейцар улс үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой хувилбарыг санал болгожээ. Гэвч тэдний саналыг хэрэгжүүлэхийн тулд олимпын наадмын нэгэн чухал уламжлалыг эвдэх ёстой болно. 
2023-08-16

Дэлхийн шатрын холбоо Г.Амартүвшин, Т.Мөнхзул нарыг онцлов

Азербайжаны Баку хотод өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн шатрын “Дэлхийн цом-2023” тэмцээнд Монголын шигшээ багийнхан дасгалжуулагч С.Ган-Одын удирдлага дор олцож байна. Тус тэмцээний нээлттэй ангилалд эрэгтэйчүүдээс олон улсын мастер Г.Амартүвшин Испани улсын их мастер Эдуардо Итурризага Бонеллитай тоглохоор болсон юм. Мөн эмэгтэйчүүдээс их мастер Т.Мөнхзул Украины и хмастер Наталья Буксатай тоглохоор учраа таарсан. Тэд их мастер цолтнуудыг эхний өрөгт хожиж, олныг гайхшируулсан бөгөөд авьяас, ур чадварыг нь Дэлхийн шатрын холбоо онцолжээ. 
2023-08-02

“Чэндү-2021” наадмаас гурван жүдоч хүрэл медаль хүртлээ 

“Чэндү-2021” оюутны спортын зуны универсиад XXXI наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус наадмын жүдо бөхийн төрөлд манай тамирчид өчигдөр гурван хүрэл медаль хүртэв. Тодруулбал, эмэгтэй 78 кг-ын жинд өрсөлдсөн Б.Эрдэнэт-Од Литва улсын бөхийг, Д.Номинзул +78 кг-ын жинд Италийн бөхийг ялж, хүрэл медалийн эзэн боллоо. Мөн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн Нидерландын тамирчныг иппон үнэлгээгээр ялснаар хүрэл медаль авлаа. Ингэснээр Монголын баг универсиадаас нийт дөрвөн хүрэл медаль хүртээд байна. Түүнчлэн сагсан бөмбөгийн тамирчид хэсгийн хоёр дахь тоглолтоо Өмнөд Африкийн багтай хийж, 74:48 харьцаатай ялалт байгуулжээ. 
2023-08-01

“Чэндү-2021”-ийн медалийн салхийг жүдогийн тамирчин О.Уранбаяр хагаллаа

Түүнчлэн сагсан бөмбөгийн баг B хэсэгт Румын, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Аргентины багтай тоглохоор оноолт таарчээ. Эхний тоглолтоо манай тамирчид Румыний багтай хийж, 81:62 оноогоор хожигдсон байна. Монголын таван тамирчин жүдо бөхийн төрөлд өрсөлдлөө. Тэднээс хоёр тамирчин хүрэл медалийн төлөө барилдан, ялагдал хүлээсэн аж. 
2023-07-31

Х.Номуун Ханжоуг зорино 

“Mанчестер-2023” пара усанд сэлэлтийн ДАШТ-д дасгалжуулагч Г.Mөнхбаярын удирдлагад “Gan sports” төвийн тамирчин Х.Номуун эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Тэрбээр мөн өмнөд хөршийн Ханжоуд болох Азийн пара наадмыг удахгүй зорино. 2015 оноос хойш эл спортоор тууштай хичээллэсэн тэрбээр Сингапурт өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан “World para swimming-world series 2023” тэмцээнд өрсөлдөж, Азийн пара наадамд оролцох эрх авсан билээ. 
2023-07-27

Улсын аваргаар шалгарсан бөхчүүд ДАШТ-д өрсөлдөх нь 

Дэлхийн бөхийн холбооноос тамирчдын чансааг шинэчиллээ. Серби улсын Белград хотод есдүгээр сарын 16-24-нд зохион байгуулах чөлөөт бөхийн ДАШТ-д бөхчүүд чансааны эрэмбээр хэсэг ахалж барилдах нь. Манай эрэгтэйчүүдээс 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 65 кг-д Т.Тулга IV байрт эрэмбэлэгдлээ. 
2023-07-27

“Ulaanbaatar international pro” тэмцээн эхэллээ

Монголын жюү жицүгийн холбоо Арабын “AJP” холбоотой хамтран 5 дах жилдээ зохион байгуулж буй “Ulaanbaatar international pro” олон улсын бүсний ангилалтай тэмцээн Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
2023-07-21

Монголын бөхчүүд мастерс ангилалд тэргүүллээ 

Дөрөв дэх өдрийн барилдаан эрэгтэйчүүдийн -85, 94, эмэгтэйчүүдийн 45, -70 кг, +70 кг-ын жингээр эхэлж, Монголын шилдгүүдээс ОУХМ Б.Ариунцог тэргүүтэй, М.Сугар, ОУХМ Б.Хулан нар хүч үзэв. Эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ОУХМ Б.Хулан БНСУ-ын Ми Жэ Ман, Казахстаны Даяна Аманжолова нарыг ялж, хагас шигшээд дэлхийн чансааг тэргүүлэгч, 2021, 2022 оны дэлхийн аварга ХБНГУ-ын Дениз Крахт ялагдсан. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай, Йорданы бөх Какиш Яараг 3:0-ээр илүүрхэж, нэ-ваза төрөлд анхны медалийг авчирсан юм. Тэгвэл М.Сугар тус төрөлд Монголын багийн хоёр дахь медалийг хүртлээ.
2023-07-20

Г.Монголжин гурав дараалан ялж, хагас шигшээд шалгарлаа

Тэрбээр Азийн АШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Жи Миао, Филиппиний Каила Женна Наполис, Тайландын Нучанат Сингчалад нарыг дараалан ялснаар шөвгийн дөрөвт Израиль, БНСУ-ын тамирчдын ялсантай хүч үзнэ.
2023-07-19

НҮБ, Олон улсын Олимпын хорооны хамтарсан үзэсгэлэнд оролцлоо

НҮБ-ын Женев дэх төв, Олон улсын Олимпын хороо (ОУОХ)-той хамтран зохион байгуулж буй “Эмэгтэй хүний эрхлэх ажил биш? Спорт дахь саад тотгорыг эвдэхүй” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.
2023-07-19

Г.Сугар мэлхий сэлэлтийн төрөлд түрүүллээ 

БНСУ-д Сөүл хотын зохион байгуулсан, Усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд манайхаас “Далайн хаадууд” клубийн тамирчин, спортын мастер Г.Сугар өрсөлдлөө. Тэрбээр 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд тэргүүлж, алтан медаль зүүв. Түүнчлэн Японы Фүкүока хотод энэ сарын 23-30-нд болох “World aquatics champion­ships-Fukuoka” усанд сэлэлтийн ДАШТ-д манайулсаасдасгалжуулагч Х.Батболд, О.Баттулга нарын удирдлагад ОУХМ цолтой эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин эх орноо төлөөлж өрсөлдөх нь. 
2023-07-19