Спортын гимнастикийн “Дэлхийн цом” эхэллээ
Тэмцээнд 33 орны 80 гаруй эрэгтэй тамирчид 6 хэрэглэл тус бүрийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд өрсөлдөж буй. Шигшээ тэмцээн өчигдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 10-ны 15.00 цагт эхэлсэн. Д.Энхтүвшин, Э. Өсөхбаяр нартаа амжилт хүсье ээ.
2023-09-11
Олимпын ёслолын хувцсыг "Khanbogd Cashmere" урлана
Монголын үндэсний олимпын хороо болон Ханбогд Кашимер ХХК хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо. Гэрээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ханбогд Кашимер ХХК-ийн Сүлжих үйлдвэрлэл эрхэлсэн захирал Д.Нямтунгалаг нар гарын үсэг зурав.
2023-09-08
Б.Ариунцэцэг, А.Дөлгөөн нар Монголын багийн тугчаар сонгогдлоо
МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар Азийн наадамд оролцох тамирчдад өчигдөр амжилт хүслээ. Мөн Монгол Улсын Төрийн далбаа, МҮОХ-ны тугийг Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар болон багийн тугчдад гардуулав. Монголын багийн тугчаар 3х3 сагсан бөмбөгийн тамирчин Б.Ариунцэцэг, хөлбөмбөгийн тамирчин А.Дөлгөөн нарыг сонгосон байна. Ёслолын үеэр Ханжоуг зорих тамирчдад БНХАУ-д ашиглаж болох олон улсын “UnionPay сlassic” картыг гардуулсан.
2023-09-07
Азийн наадамд 15 жүдоч өрсөлдөнө
Жүдо бөхийн төрөлд Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, мөн дасгалжуулагч П.Нямлхагва, Д.Цэрэнханд, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлагад 15 тамирчин өрсөлдөхөөр болж, бэлтгэлээ базааж буй гэнэ. Энэ удаа түрүүлсэн тамирчдад “Парис 2024” олимпын наадамд оролцох эрх олгож эхлэх тул манай тамирчдын хувьд хариуцлагатай тэмцээн байх нь. Жүдо бөхтэй холбоотой өөр нэг мэдээ дуулгахад, АНЭУ-ын Абу-Даби хотод ирэх сарын 28-нд эхлэх жүдо бөхийн мастеруудын ДАШТ-д манай улсын тамирчид зодоглохоор болжээ. Өнгөрсөн жил Польшийн Краков хотод тус тэмцээн болоход эмэгтэйчүүдээс О.Алтантүлхүүр, Ж.Дорждулам нар хүрэл медалийн эзэн болсон юм.
2023-09-06
Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын 10 тамирчин өрсөлдөж байна
Саудын Арабын Эр Рияд хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ сарын 17-ны өдрийг хүртэл 14 хоногийн турш үргэлжлэх энэ удаагийн тэмцээнд Дэлхийн 117 орны 719 тамирчин оролцож байна. Манай орноос ДАШТ-д МУГД Ц.Хосбаярын удирдлага дор эрэгтэй 3, эмэгтэй 7, нийт 10 тамирчин оролцох юм.
2023-09-06
Н.Жокович дахин оргилд гарах нь
Талбайн теннисний “Америкийн нээлттэй тэмцээн” өнгөрсөн даваа гарагт эхэллээ. “Их дуулга” тэмцээний 23 удаагийн аварга Н.Жокович эхний тойрогт 26 настай франц теннисчин А.Мюллерийг 6:0, 6:2, 6:3- ын харьцаатай хялбархан хожсон байна.
2023-08-30
“Будапешт-2023”-ыг эргэн дурсахуй
Унгарын Будапешт хотод хөнгөн атлетикийн ДАШТ өнгөрсөн ням гарагт өндөрлөлөө. Энэ жилийн ДАШТ-д 195 орны 2100 гаруй тамирчин оролцсон нь түүхэн дээд амжилт болов. “Будапешт-2023”-ын үеэр дэлхийн нэг, дэлхийн залуучуудын нэг, ДАШТ-ий долоо, тивийн 11, улсын 73 дээд амжилт шинэчлэгджээ. Мөн 120 орны 400 мянган үзэгч тасалбар худалдан авч, шилдэг тамирчдын өрсөлдөөнийг сонирхсон байна.
2023-08-30
ДАШТ: Ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ
Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан олон улсын Таеквондогийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг оролцож, дөрвөн мөнгө, хоёр хүрэл буюу нийт зургаан медалийн эзэн боллоо.
2023-08-30
Өсвөрийн гимнастикчид олон улсын тэмцээнээс найман медаль хүртлээ
Зохион байгуулагчид Монголоос анх удаа зорьж очсонд талархан хүлээж авлаа” гэв. Манай багийнхнаас есөн настай Н.Болор, 10-тай Г.Нямаа, 11-тэй Г.Тэлмэн нар алтан медаль хүртжээ. Уг тэмцээнд 10 хүртэлх насныхан чөлөөт үзүүлбэрээр, түүнээс дээш насныхан хэрэглэлтэй буюу бөмбөг, булааваар наадаж оролцдог аж. Ц.Зулзаяа багш уран сайхны гимнастикийн олон улсын шүүгч бөгөөд энэ удаагийн тэмцээнд ч мөн шүүгчээр ажилласан байна.
2023-08-29
Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад 107 кг-ын жинд оролцсон тэрбээр 247 кг-ыг өргөсөн байна. 2009 оноос өнөөг хүртэл эл спортоор тууштай хичээллэж буй тэрбээр өнгөрсөн жил Казахстаны Нур-Султанд болсон ДАШТ-д түрүүлж, дэлхийн дээд амжилтыг гурван кг-аар ахиулан шинэчилснээр “Гиннесийн ном”-д бичигдэж байсан билээ. Тив, дэлхийн шилдэг тамирчин болохоо амжилтаараа баталсаар буй түүний дараагийн тэмцээн нь БНХАУ-д болох Азийн наадам юм байна.
2023-08-28
Т.Отгонжаргал ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Хорват улсын Загреб хотод энэ сарын 26 хүртэл үргэлжлэх жүдо бөхийн өсвөр үеийнхний ДАШТ-д Монголын эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглож буй. Тэднээс охидын 44 кг-ын жинд зодоглосон “Цагаанбаатар академи”, “Мон алтиус” ахлах сургуулийн тамирчин Т.Отгонжаргал медалийн салхи хагалж, шагналын тавцанд зогслоо. Тэрбээр эхний тойрогт Испанийн бөх Ирене Гарсия Санчес, дараагийнхад БНСУ-ын тамирчин Мүн Гавин, Колумбийн Мануэла Креспо, Туркийн Бегумназ Догруйоль нарыг илүүрхэж, хагас шигшээд шалгарсан юм. Аваргын төлөөх барилдаанд Бразилын жүдоч Кларис Рибейротой учраа таарч, Загребийн дэвжээнд үзүүрлэн мөнгөн медаль хүртлээ.
2023-08-25
Олимпын наадамд бэлтгэх ажлын хүрээнд гурван тэрбум төгрөгийг зарцуулна
Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тус хороо хуралдаж, “Парис-2024” олимпын наадамд оролцох бэлтгэл ажлын явцын талаар Ерөнхий сайдад танилцуулжээ.
2023-08-25
Таеквондочид олимпын эрхийн оноогоо ахиулав
Энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, ОУХМ Х.Темирбек нар аваргалж, Б.Шинэбаяр хүрэл медаль хүртлээ. Х.Темирбек 2022 онд тус улсын Жэжү, өнгөрсөн сард Австралийн Брисбэнд болсон пара таеквондогийн нээлттэй тэмцээнээс алтан медальтай ирж байв. Дээрх тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд оролцсон “Арслан” клубийн таеквондочдоос Д.Энхтэмүүлэн, О.Мөнхзул, Ц.Камал, Г.Өнө-Энх нар түрүүлж, олимпын эрхийн оноогоо ахиулжээ.
2023-08-24