МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр болон Монголын дугуйн холбооны удирдлагууд олон улсын болон Азийн дугуйн холбооны удирдлагын багт ажилладаг Дато Амаржит Даршан Сингх Жиллийг хүлээн авч уулзав. Уулзалтаар ВМХ болон уулын дугуйн төрлийг эрчимтэй хөгжүүлэх, 2026 онд тус төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай хэлэлцжээ.
Мөн Баянзүрх дүүрэгт ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил нь өрнөж буй “ВМХ racing” талбайтай танилцуулсан байна. Үүний хүрээнд манай улсад мэргэжлийн инженер ажиллуулах, цаашлаад боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллахаар болжээ. Дато Амаржитийн аав Даршан Сингх нь 2000 оны үед Малайзын дугуйн холбооны ерөнхийлөгч байхдаа манай тамирчдыг дэмжин ажилладаг байсан аж.