Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг энэ сарын 8-нд хаахаа нийслэлийн ЗДТГ-аас өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл эл хугацааг хойшлуулж, өнөөдрөөс энэ сарын 30-ны 06.00 цаг хүртэл хаахаар болсноо мэдэгдэв. Ингэхдээ гүүрийг бүрэн бус, урд уулзварынх нь хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар болсон гэнэ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрний хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн үүний талаар “Зайсангийн хуучин гүүрний урд талын 20 метр орчим хэсгийг хаах юм. Ингэснээр бохирын шугам угсрах болон худаг гаргах ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ хугацаанд замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлнэ” гэв.