С.Лавров Нью-Йоркт хүрэлцэн иржээ
"Сергей Лавров Нью-Йоркт хүрэлцэн ирлээ. Даваа гарагт тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралыг даргална" гэж хэвлэлийн төлөөлөгч Telegram сувагтаа бичжээ. Мягмар гарагт Лавров Аюулгүйн Зөвлөлийн дээд түвшний ээлжит хуралдаан болох Ойрхи Дорнодын асуудлаарх нээлттэй хэлэлцүүлгийг бас удирдах юм байна.
2023-04-24
Суданд байгаа Монгол иргэдийг шилжүүлжээ
Хартум хотод байсан хоёр иргэн өчигдөр орон нутгийн цагаар 09.00 цаг (Улаанбаатарын цагаар 15.00)-ийн орчимд НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд автобусаар Суданы Порт Судан хот руу явсан гэнэ. Хартум хотоос Порт Судан хот хүртэл 900 орчим км бөгөөд иргэд өнөөдөр аюулгүй байрлалд буюу Порт Судан хотод очихоор байна. Иргэд Порт Судан хотод очсоны дараа эргэн мэдээлэх болно хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
2023-04-24
Өрнөдийнхний хувьд Хятад бол аюултай дайсан
“Их-7”-гийн төлөөлөгчид уг бүлгийг даргалж буй Японы нийслэлд саяхан цуглаж, тавдугаар сарын 19-21-нд Хирошима хотод болох дээд түвшний уулзалтын өмнө ОХУ-д экспортолдог барааны ихэнх хэсэгт нь, түүний дотор хуучин машин гаргахад нь хориг тавих асуудлыг ярилцав. Экспортлохоо болих бүтээгдэхүүнд эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүнийг ч оруулж болзошгүй аж. Энэ арга хэмжээнд Европын Холбооны гишүүн орнууд ч хамрагдана гэж “Их-7”-гийн төлөөлөгчид үзэж байгаа юм.
2023-04-24
Хашаанд нь орлоо хэмээн 6 настай охиныг аавын хамт буудсан хэрэг АНУ-ын Умард Каролина мужид гарчээ
Тухайн өдөр 6 настай охин аавтайгаа хамт хашаандаа тоглож байгаад сагсны бөмбөгөө хөрш айлын хашаанд санамсаргүй оруулж бөмбөгөө авахаар ортол хөрш айлын эзэн буюу 24 настай Роберт Луис Синглетари галт зэвсгээр аав охин хоёрыг бууджээ. Хэрэг гарах үед туслахаар очсон 2 хүн мөн адил тэнсэн суманд өртөж шархадсан байна. Цагдаа нарын мэдээлснээр "Галт зэвсэгт өртсөн насанд хүрсэн 3 хүн Гастон-иас ирсэн Уильям Жеймс Уайт, Эшли Хилдебранд, Деррик Кеннет Пратер нар бөгөөд одоогийн байдлаар 6 настай охин хөнгөн шархадсан аавын бие хүнд байгаа Шэрлот хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа" талаар мэдэгджээ.
2023-04-21
“Шидэт дохиураар хүссэнээ бүтээдэг увдис бурханд байхгүй”
Ромын хамба байсан II Иоанн Павел 2001 онд түүнийг Ватиканы ширээт лам нарын бүрэлдэхүүнд дэвшүүллээ. Ингэснээр Ромын дээд зиндаанд хэд хэдэн чухал албыг хаших болсон байна. Түүнчлэн Латин Америкийн болон Тэргүүн хамбын гэр бүлийн асуудлаарх зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.
2023-04-20
Нью-Йоркт Хятадын нууц цагдаагийн байгууллагыг илрүүлжээ
Өнгөрсөн намар АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Манхэттэн дүүргийн Хятад хороололд БНХАУ-ын цагдаагийн нууц постыг илрүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад түүнийг Хятадын тусгай албаныхан удирддаг байсан нь тогтоогдсон бөгөөд Хятад үндэстний хүн ам шигүү суурьшсан газар дэлхий даяар тархсан 100 гаруй ийм оффисын нэг нь байжээ.
2023-04-18
Пентагоны нууц мэдээллүүд ил болсон нь ямар үр дагавартай байх вэ
Пентагоны нууц баримт бичгүүд алдагдсан гэх мэдээлэл ойрын өдрүүдэд ёстой л дэлхийн чихийг дэлдийлгэж байна. Украин дахь байлдааны явцын тухай мэдээлэл тэдгээр дотор байсан аж. Сүлжээнд орж олон түмний сонорт хүрсэн нууц мэдээллийн тоо хэмжээний талаар одоогоор тодорхой зүйл алга. “Associated press” агентлагийн мэдээлснээр нийтдээ хэдэн зуун хуудас бололтой байна. Украины зэвсэгт хүчний байрлалын талаарх зургууд ч бий аж. Нэлээд баримт нь “нууц”, “маш нууц” гэсэн тусгай цохолттой байж.
2023-04-18
Польшийн Ерөнхийлөгч айлчилна
Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт манай улсад энэ сарын 24-26-нд төрийн айлчлал хийнэ. Тус улсаас хамгийн сүүлд 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилсан юм.
2023-04-18
Пентагоны нууц баримтыг задруулсан хэргийн сэжигтнийг саатуулжээ
Пүрэв гарагт АНУ-ын хууль сахиулах ажилтнууд Агаарын цэргийн хүчний үндэсний гвардийн цэрэг 21 настай Жек Дуглас Тейшейраг Пентагоны нууц бичиг баримт задруулсан хэрэгт сэжиглэн саатуулсан тухай АНУ-ын Хууль зүйн сайд болон Ерөнхий прокурор Меррик Гарланд мэдэгдлээ.
2023-04-14
Иракт хийсэн дайн алдаа байсныг америкчууд одоо ойлгож байна
2008 оноос Иракийн байдал тогтворжиж эхэллээ. Энэ оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчөөр сонгогдсон Барак Обама Иракт байгаа Америкийн цэргийн тоог хорогдуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм. Өөрийн эзэлсэн газар нутагт тогтоосон хяналтаа АНУ орон нутгийн зэвсэгт хүчинд өгснөөр 2011 оны арваннэгдүгээр сард болоход Иракаас цэргээ гаргав.
2023-04-13