АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дуучин, жүжигчин Лэди Гагаг Соёл урлагийн хорооны даргаар томилсон тухай Цагаан ордон мэдэгдлээ.
Мэдэгдэлд дурдсанаар, 13 удаагийн “Грэмми”-гийн шагналын эзэн Леди Гага нь "түүхэн дэх хамгийн амжилттай эмэгтэй дуучдын нэг" юм. Түүнчлэн Forbes сэтгүүлийн саналаар Леди Гага нь дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад, мөн Time сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтаасан гэдгийг Цагаан ордон дурджээ.
Мөн Ерөнхийлөгч Байден продюсер Брюс Коэнийг тус хорооны өөр нэг даргаар томилосон байна.
АНУУ-ын Ерөнхийлөгчийн Соёл, урлагийн хороо нь 1982 онд байгуулагдсан бөгөөд төрийн тэргүнд тэргүүнд соёлын бодлогын талаар зөвлөх үүрэгтэй юм. Уг хороо нь "Урлаг, хүмүүнлэгийн салбарыг дэмждгээ харуулсан" нэрт уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдаас бүрддэг аж . Хорооны гишүүдийг АНУ-ын Ерөнхийлөгч биечлэн томилдог юм байна.