“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн зорчигчийн галт тэргэндээ “Старлинк”-ийн интернэт үйлчилгээг нэвтрүүлжээ. Тэд эхний ээлжид Улаанбаатараас Замын-Үүд хүртэлх нийт 10 галт тэргэнд уг үйлчилгээг суурилуулсан юм байна. Ингэснээр иргэд аян замд явахдаа ямар нэгэн саадгүй, огт гацахгүйгээр интернэт сүлжээ ашиглах боломж бүрджээ.
Алслагдсан болон орон нутагт буй иргэдийг өндөр хурдтай интернэтээр хангах зорилготой эл үйлчилгээг нэвтрүүлснээр өртөө хооронд сүлжээгүй болсон ч иргэд ажлаа хэвийн үргэлжлүүлэхэд ямар нэгэн саад учрахгүй аж.