АНУ-д оршин суугчдын эсрэг гал нээж бөөнөөр нь хөнөөсөн ээлжит хэрэг гарсны дараа “The Guardian” сонин цочирдом судалгааг нийтэлсэн байна. Энэхүү судалгаа нь галт зэвсгт халдлагын тоо нэмэгдэж байгааг цаашид үл тоомсорлож болохгүйг тодорхой харуулжээ.
Хамгийн сүүлд Кентакки мужийн Луисвиллд гарсан халдлага нь сүүлийн нэг сард гарсан 15 дахь нь бол он гарсаар хүнийг буудаж хөнөөсөн 146 дахь хэрэг болжээ.
АНУ-д гэлт зэвсгийг чөлөөтэй эзэмших эрхтэй гэдэг нь эцэс төгсгөлгүй маргааны сэдэв болсоор ирсэн. Статистикийн мэдээгээр америкчуудын гарт иргэдээсээ илүү галт зэвсэг өөрөөр хэлбэл 323 сая хүнд 400 сая буу байдаг аж.
Буу эзэмшихийг эсэргүүцэгчид галт зэвсэгт халдлага болгоны болгоны дараа “хэдий болтол үргэлжлэх юм бэ” гэж ам асуудаг бол тэдний өрсөлдөгчид тэртээ 1791 онд үндсэн хуулийн хоёр дахь нэмэлт, өөрчлөлтөөр олгогдсон “ариун эрхийг” хамгаалсаар байна.
Галт зэвсэг эзэмших эрхийг дэмжигчдийн үзэж буйгаар бол зэвсэг эзэмших нь гэмт хэрэг болж хувирвал зөвхөн гэмт хэрэгтнүүд л зэвсэгтэй болно. Тэд буу зэвсгийг эзэмших эрх нь америкчуудын амьдралыг илүү аюулгүй болгодог гэж үздэг ч судалгааны тоо энэ мэдэгдлийг эргэлзээтэй болгож байна.
Америкийн таван хүн тутмын нэг нь бууны шархны улмаас гэр бүлийн гишүүнээ алдсан гэж мэдэгджээ. Хэдий амиа хорлосон тохиолдолын тоо энд орж байгаа ч, энэ нь зэвсэг иргэдийн гарт хялбархан орж байгаатай салшгүй холбоотой.
Судалгаанд хамрагдагсдын 20%-ийг хэн нэгэн буугаар сүрдүүлсэн байдаг бол АНУ-ын зургаан иргэн тутмын нэг нь буудалцааны гэрч болж байжээ.
Африк, испаничуудын дунд энэ тоон үзүүлэлт бүр ч аймшигтай. Арьс өнгөний цөөнхийн гурав дахь төлөөлөгч бүр ойр дотны хүмүүсээ суманд алджээ.
Ерөнхийдөө судалгаагаар Америкийн насанд хүрэгчдийн дийлэнх нь (54%) галт зэвсгийн гэмт хэргийн улмаас ямар нэгэн байдлаар хохирсон байна.