Бүгд найрамдах Судан улсын үндэсний арми болон хагас цэрэгжсэн, хувийн эзэмшлийн Шуурхай дэмжих хүчний хооронд эрх мэдлийн төлөөх зэвсэгт мөргөлдөөн долоо дахь өдрөө үргэлжилж байна. Зэвсэгт мөргөлдөөн болж буй Суданы Хартум хотод манай улсын хоёр иргэн байгааг Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.
Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газрын нэг ажилтан болон НҮБ-ын UNISFA-ийн энхийг сахиулагч нар байгаа гэнэ. Улмаар ГХЯ-ны зүгээс дээрх иргэдээ татан авах бүхий л боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. Мөн Хартум хотод байгаа 2 иргэнтэйгээ байнгын холбоотой байгаа гэдгээ тус яамнаас мэдэгдлээ.
Ташрамд дурдахад, зэвсэгт мөргөлдөөний улмаас 100 гаруй хүн амь үрэгдэж, 1100 гаруй хүн шархадсан аж.