Пүрэв гарагт АНУ-ын хууль сахиулах ажилтнууд Агаарын цэргийн хүчний үндэсний гвардийн цэрэг 21 настай Жек Дуглас Тейшейраг Пентагоны нууц бичиг баримт задруулсан хэрэгт сэжиглэн саатуулсан тухай АНУ-ын Хууль зүйн сайд болон Ерөнхий прокурор Меррик Гарланд мэдэгдлээ.
Олон нийтийн сүлжээгээр тархсан дээрх материалууд нь Украины цэргүүдийн байдал, тэднийг бэхжүүлэх АНУ, НАТО-гийн төлөвлөгөөг агуулсан байжээ. Нийт зуу гаруй баримт бичгийг интернетэд байршуулсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа бөгөөд үүнээс болж их хэмжээний хохирол учирсан байна.
Цагаан ордон олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн материалын үнэн эсэхийг одоогоор батлахаас татгалзаж, тэдгээр баримуудыг яаж, яах гэж зохион байгуулсан тухай онолыг хараахан гаргахад бэлэн биш байна хэмээн мэдэгдээд байгаа.
Москва Вашингтоныг тоорхой зорилготой ташаа мэдээлэл цацсан байхыг үгүйсгэхгүй байна. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябковын хэлснээр, АНУ бол мөргөлдөөнд оролцогч тал бөгөөд үнэн хэрэгтээ Оросын эсрэг гибрид дайн явуулж байгаа тул үүнд иймэрхүү аргууд багтах магадлалтай аж.
Меррик Гарланд хэлснээр бол хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсээр байна.