Эрдэмтэн, судлаачидтайгаа хүнлэг бус харьцдаг НЭМҮТ-ийн захиралд хариуцлага тооцооч, Т.Мөнхсайхан сайд аа
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг энэ оны нэгдүгээр сард баталж, дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 3.1.1-т “Нийгмийн эрүүл мэнд” гэж хүн, байгаль, нийгмийн зохицлыг хангаснаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх чиглэлээр хувь хүн, хамт олон, байгууллага, салбар хоорондын зохицуулалттай, судалгааны үр дүн, нотолгоонд суурилсан нийтээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээ” гэж заажээ.
5 цаг 49 мин
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв
Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит “улаан дохио”-гоо дуугаргахаас аргагүй байдалд хүрээд буйгаа албан ёсоор зарлалаа. Тус байгууллагаас мэдээлснээр 2024 он дэлхийн түүхэн дэх буюу цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийг хэмжиж эхэлсэн, аж үйлдвэржилтийн өмнөх 1850-иад оны үеэс хойших хамгийн халуун жил болох өндөр магадлалтай гэнэ.
7 цаг 19 мин
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэхгүй
Хэрэгт яллах дүгнэлт бичсэн прокурорын эсэргүүцэл, З.Энхболдын өмгөөлөгч Д.Алтансүх нарын гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасанд хамаарахгүй гэж Дээд шүүхийн шүүгч нар үзээд хэлэлцэхээс татгалзав. Ингэснээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж байгаа юм.
7 цаг 49 мин
Төр иргэдээ утаагаар хордуулж, үл хайхралаар “боомилж” байна
Олон улсын байгууллагуудаас гаргаж буй агаарын чанарын статистик мэдээллүүдийг харахаар Монгол, Энэтхэг улсын хотууд бохирдлын хэмжээгээрээ урд, хойноо орон, ана мана өрсөлдсөөр байна. Яг одоо аль алинд нь агаар, орчны бохирдол үлэмж ихэсчихсэн, нөхцөл байдал туйлын хүнд, нийгмийн стресс, бухимдал дээд цэгтээ хүрчхээд буй. Өчигдрийн 10.20 цагт гэхэд Энэтхэгийн нийслэл Шинэ Дели дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын жагсаалтыг тэргүүлж, Монголын Улаанбаатар тус улсын Мумбай, Колката хоттой “зуузай холбон” наймдугаар байрт эрэмбэлэгдэж байв.
8 цаг 19 мин
Байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлж байна
Энэ хичээлийн жилээс эхлэн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн насны, хавсарсан, хүнд хэлбэрийн, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулж буй гэв. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг, сургуульд сурах боломжгүй, хүнд хэлбэрийн өвчтэй хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрт тохируулга хийж, туршиж үзжээ. Үүнд “Энэрлийн түүчээ”, “Ээлтэй ертөнц” ТББ-ынхан дэмжлэг үзүүлсэн аж.
Өчигдөр 15 цаг 00 мин
“Оюутолгой” ХХК шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 20 сая мод тарилаа
“Оюутолгой” ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих зорилт дэвшүүлж, амлалт өгөөд буй. Үүнийхээ тодорхой хувийг дүйцүүлэх хэлбэрээр хэрэгжүүлж, ойн салбарын хөгжилд хөрөнгө оруулахаа тус компанийн удирдлагууд олон нийтэд мэдээлсэн билээ. Одоогийн байдлаар “Оюутолгой”-нхон 20 гаруй сая мод тарьсантай дүйх ажлыг ойн салбарт хийгээд буй гэнэ.
Өчигдөр 14 цаг 30 мин
Монголд хүүхдийн эрх хэвлийд байхаасаа зөрчигддөг
Өнөөдөр Дэлхийн хүүхдийн өдөр. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц (ХЭК)-ыг баталсан эл өдрийг 2017 оноос хойш дэлхийн нийтээр ийн тэмдэглэж, бяцхан иргэдийнхээ дуу хоолойг сонсож, тулгамдсан асуудлуудад нь олон нийтийн анхаарлыг хандуулдаг уламжлалтай. Монгол Улс ХЭК-д 1990 онд нэгдсэн. Тус конвенцоор хүүхдийн иргэний, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын, эрүүл мэндийн тухай эрхийг нь баталгаажуулсан байдаг.
Өчигдөр 13 цаг 30 мин
Монгол Улс үндэсний байгаль орчны гүйцэтгэлийн индекстэй болно
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн баг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран үндэсний байгаль орчны индекс (NEPI), түүнийг тооцох аргачлал боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.
Өчигдөр 13 цаг 00 мин
Ял шийтгүүлсэн Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу нарын өөр нэг үйлдлийг шүүхэд шилжүүллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Андын илч” ХХК-ийн Монголын талын захирлуудыг хятад иргэдийн захиалгаар галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлж заналхийлсэн хэрэгт ял шийтгүүлсэн “Ука” хочтой Л.Алтанхуяг, “Хуланаа” хэмээх Б.Хулансамбуу нарын дөрвөн хүн холбогдсон өөр нэг үйлдэлд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэв.
Өчигдөр 12 цаг 30 мин
“Кибер тусгаар тогтнол”-оо хэрхэн хамгаалах вэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Кибер тусгаар тогтнол” форумыг энэ сарын 25-нд зохион байгуулах гэж буйгаа мэдээлэв. Тус яамныхан “Тусгаар тогтнол хэмээх ойлголт нь зөвхөн улсын хил, дайн тулаан, газрын зургаар хэмжигддэг цаг ард хоцорсон.
Өчигдөр 12 цаг 00 мин
780 гаруй мянган өрх нүхэн жорлон ашигладаг
Дэлхийн жорлонгүй өдөр өчигдөр тохиосонтой холбоотойгоор “Монголын жорлонгийн ууган холбоо” ТББ-аас мэдээлэл өгсөн юм. ДЭМБ-ын 2023 оны мэдээгээр дэлхий дахинд 3.6 тэрбум гаруй хүн нүхэн жорлон ашигладаг аж. Энэ нь 2013 оныхтой харьцуулахад 380 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Тус холбооны тэргүүн Д.Басандорж “Монгол Улс 900 гаруй мянган өрхтэй.
Өчигдөр 11 цаг 30 мин
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагджээ
Манай улс 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг орон даяар зохион байгуулсан. Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт ирлүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог одоо ч үргэлжлүүлж буй юм.
Өчигдөр 10 цаг 00 мин
Шилдгүүдэд гарааны тэтгэлэг олгож, төсөл хэрэгжүүлэх эрх олгов
МУИС залуу эрдэмтэн судлаачид, багш, оюутнуудынхаа судалгааны ажлыг дэмжих, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой “Багш оюутны стартап-2024” буюу “NUM Startup” хөтөлбөрийнхөө албан ёсны шалгаруулалтыг Багш оюутны хөгжлийн төвд амралтын өдрүүдэд зохион байгуулжээ.
Өчигдөр 09 цаг 15 мин
БНХАУ-даа авлигын хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан хүнийг албадан буцаав
БНХАУ-ын иргэн Бао Веншаныг Гадаадын иргэн харьяатын газрын ажилтнууд, цагдаагийнхан хамтран баривчилж, энэ сарын 16-нд албадан нутаг буцаалаа. Ингэхдээ түүнийг Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Монгол Улсад дахин орж ирэхгүй байхаар шийдвэрлэж, өмнөд хөршийн хууль сахиулах байгууллагынханд хүлээлгэн өгчээ.
Өчигдөр 09 цаг 00 мин