О.Наранзул 14 насандаа их мастер боллоо
Их Мастер цолыг манай улсаас энэ жил гурван тамирчин хүртээд байна. Ингээд Монгол Улсын тамирчид 13 жилийн хугацаанд 15 Их Мастер цолтонтой боллоо.
2023-12-11
Монгол Улс 2025 оны PISA үнэлгээнд дахин хамрагдана
Сурлагын амжилтын үнэлгээгээр сурагчдыг 6 түвшинд үнэлдэг. Гэтэл хоёр сурагч тутмын нэг нь суурь түвшин буюу хоёрдугаар түвшинд үнэлэгдэж чадахгүй байгааг дараах статистикаас харж болно. Тиймээс цаашид сурагч бүрийн түвшин ахиулах бодлогын шийдвэрүүд гарах болно.
2023-12-08
БНСУ-д суралцдаг 14 мянган оюутанд зориулсан тэтгэлгийн сан байгуулах санал тавилаа
Ярианы төгсгөлд мөн саяхан үр дүнгээ танилцуулсан PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээний талаар мэдээлэл солилцлоо. Монгол улс ДНБ-ий 5 хувийг боловсролын салбартаа зарцуулдаг. Энэ нь OECD-ийн орнуудын дунджаас хамаагүй бага хэмжээ боловч цаашид нэмэгдүүлэх, үр ашигтай, оновчтой зарцуулах замаар сурлагын амжилтаа сайжруулахаар зорьж байгаа юм. Солонгос улсын тухайд PISA-д тэргүүлэгч орнуудын нэг. Гэхдээ энэ амжилтад хүрэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргасан. Одоо ч зарим нэг сорилтуудтай тулгарч байгаа гэлээ.
2023-12-08
Энэ жилийн хоёр дахь удаагийн элсэлтийн шалгалт эхэллээ
Шалгалтын дүн гарсны дараа оролцогчид жилд хоёр удаа элсэлт авдаг их, дээд сургуульд суралцах боломжтой. Одоогоор улсын томоохон их, дээд сургуулиудаас МУИС бакалаврын түвшний хаврын улирлын элсэлтээ эхлүүлжээ. Үүнд тэнцсэн тохиолдолд ирэх оны нэгдүгээр сараас тус сургуулийн оюутан болох нь. Түүнчлэн хувийн хэвшлийн хэд хэдэн сургууль ч бакалаврын түвшиндээ элсэлт авч эхэлсэн байна. Энэ удаад шалгалт өгсөн төгсөгчдийн дүн хоёр жил хүчинтэй. Тийм учраас 2024-2025 оны хичээлийн жилд, түүний дараа онд нь ч их, дээд сургуульд элсэх боломж нь нээлттэй байх аж.
2023-12-08
Хоёр дахь ЭЕШ монгол хэл, бичгийн шалгалтаар эхэллээ
2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт 12 дугаар сарын 07-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. Энэ удаагийн шалгалтад 5645 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгалт нийслэлийн 6 байршилд явагдах юм. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт 23-р сургууль, 39-р сургууль, 57-р сургууль, Сүхбаатар дүүрэгт 1-р сургууль, 6-р сургууль, 45-р сургуулиудад тус тус явагдана.
2023-12-07
Тоглоомын талбайн зураг төсөл боловсруулах уралдаан зарлав
Хүүхдийн тоглоомын талбайн зураг төсөл боловсруулах уралдааныг “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжээс зарлажээ. Энэ нь Засгийн газар, нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй төсөл юм. Дээрх уралдааныг оюутан залуусын дунд зарласан бөгөөд оролцогчдыг энэ сарын 22-ныг дуустал бүртгэх нь. Улмаар уралдааныг энэ сарын 25-наас эхлэн хоёр сарын хугацаанд зохион байгуулах гэнэ. Оюутан залуусын зураг төслөөр дамжуулан эко хороолол, ногоон орон сууцын стандарт болон тэдгээрт тоглоомын талбай ямар байх ёстойг сурталчлах зорилго тавьснаа уралдаан зохион байгуулагчид онцлов.
2023-12-06
Манай улсын судлаачдыг физикч Ц.Банзрагч тэргүүлж байна
“AD scientific index” цахим сайтаас хамгийн сүүлд гаргасан эрэмбээр манай улсын шинжлэх ухааны салбарын хамгийн өндөр үзүүлэлттэй судлаачдыг ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, онолын физикч Ц.Банзрагч, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн профессор Б.Болдгив, АШУҮИС-ийн доктор, дэд профессор О.Чимэдсүрэн нар тэргүүлжээ. Дөрөв, тавдугаар байрт Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн биологич Б.Нямбаяр, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн ахлах багш, доктор А.Амаржаргал орсон байна. Харин дараагийн таван байрт ХААИС-ийн доктор, профессор Б.Баттөр, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирал, доктор, профессор Н.Баатарбилэг, МУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн багш, судлаач Б.Амарсайхан, АШУҮИС-ийн доктор, профессор Б.Мөнхбат, МУИС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш, доктор Г.Эрдэнэ-Очир нар эрэмбэлэгджээ.
2023-12-05
Сурагчдын амралтыг энэ сарын 28-наас эхлүүлнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 28-наас эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 08-наас эхлэх байсан ерөнхий боловсролын сурагчдын амралтыг бүх нийтээр амрах өдрүүдтэй холбон наашлуулж, арванхоёрдугаар сарын 28-наас эхлүүлэхээр болсон байна. Сурагчид амрах хугацаанаасаа 10 хоногийн өмнө амарч, 2024 оны нэгдүгээр сарын 29-нөөс хичээлдээ орно.
2023-12-01
Л.Энх-Амгалан: Сурагчдын амралтыг урагшлуулж магадгүй
Ерөнхий боловсролын сурагчдын ээлжийн амралт 2024 оны нэгдүгээр сарын 08-наас эхэлнэ. Гэхдээ амралтын хугацааг урагшлуулж энэ оны 12 сард амрааж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад "Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн өдөр буюу бүх нийтээр амрах баярын өдөр 29-нд тохионо. Энэ өдөр баасан гарагт таарч байгаа тул 2024 оны нэгдүгээр сарын 2-ны мягмар гараг хүртэл амарна гэсэн үг. Тэгээд дөрөвхөн хоног хичээллээд сурагчдын амралт залгуулах учир хөдөө орон нутгийн сурагчдад явдал чирэгдэл учрах тул сурагчдын амралтыг наашлуулж, арванхоёрдугаар сарын 28-наас амрааж болох зохицуулалтыг хийхийг Ерөнхий сайд үүрэг болгосон" гэлээ.
2023-12-01
Сургуульд 5673, цэцэрлэгт 1498 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч байна
Монгол Улсад 2022-2023 оны хичээлийн жилийн статистикийн мэдээгээр ерөнхий боловсролын тусгай /хуучин нэршлээр/ 6 сургуульд 1,696 сурагч 577 багш ажилтан, тусгай 2 цэцэрлэгт 265 хүүхэд, 139 багш ажилтан ажиллаж байна. Харин Ерөнхий боловсролын 859 сургуульд 5673 хөгжлийн бэрхшээлтэй сурагч, 1,413 цэцэрлэгт 1498 хүүхэд боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.
2023-11-30