Өнөөдөр 24 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
2024-05-20
Өнөөдөр 24 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
2024-05-19
Өнөөдөр 16 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
2024-05-18
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болзолт уралдаан зарлав
БОАЖЯ-наас уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах, хуурай газрын экосистемийг хамгаалах НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх үүднээс Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон аймаг дахь төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд, олон нийтийн дунд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болзолт уралдаан зарлалаа. Үүний хүрээнд ойр орчмынхоо нийтийн эзэмшлийн газрыг үлгэр жишээ цэцэрлэгжүүлсэн, тохижуулахаар ажлын зураг, төлөвлөгөө гаргасан аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулах юм байна
2024-05-17
Туул голд усан сан байгуулах байршлыг тогтоохоор ажиллаж байна
Нийслэлчүүдийн унд, ахуйн хэрэглээний усны гол эх үүсвэр болсон Туул, Сэлбэ голд усан сан байгуулах саналыг судлаач, эрдэмтэд, байгаль орчны салбарынхан сүүлийн жилүүдэд олонтоо дэвшүүлж, ярьсан ч холбогдох байгууллагууд нь ажил хэрэг болголгүй өнөөдрийг хүрсэн билээ. Харин энэ сарын эхээр нийслэлээс Туул голд усан сан байгуулах ажлын бэлтгэл хангах, эхлүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулан байгуулснаа зарласан юм. Эл ажил өдгөө ямар шатанд явааг түүнээс тодруулахад “Энэ нь мега төсөл учраас тохиромжтой байршлыг тогтоох, холбогдох тооцоо, судалгааг ул суурьтай хийхээс эхлээд бэлтгэл шатны ажил их
2024-05-17
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн тохируулгыг 2025 онд хийнэ
Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд барьж буй дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт 2021 онд эхэлсэн. Энэхүү бүтээн байгуулалттай Ерөнхийлэгч У.Хүрэлсүх танилцлаа. Тус төлийн ажлын явц 56 хувьтай байгаа бөгөөд ирэх онд бүрэн дуусаж, туршилт, тохируулгын ажил эхэлнэ. Үйлдвэр Биокомбинат, Шувуун фабрик орчимд гаргасан гүний 30 худгаас хоногт 140 мянга, жилд 50 хүртэл сая шоо метр ус татан авч гүн цэвэршүүлэн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм. Ингэснээр нийслэлийн ус хангамж 50 гаруй хувиар нэмэгдэнэ.
2024-05-17
Эверестийн оргилд салхины эрч 12-14 м/с хүрч байна
Ойрын өдрүүдэд Хималайн уулсын ар хэсгээр бага зэргийн цас орж, өмнөд хэсгээр буюу Непалийн нутгаар дуу цахилгаантай бороо орж буй. Эверестийн оргилын орчим 70 мян орчим метрийн өндөрлөг газраар бага зэргийн цас бударч, өдөртөө -6-8 орчим градусын хүйтэн, салхи шуурга багатай тогтуун байх аж.
2024-05-16
Цас, мөс хайлснаас голууд үерлэж байгааг анхааруулав
Манай орны нийт нутгаар дулаарч, цас, мөс хайлж байгаатай холбоотойгоор хэд хэдэн гол үерлээд буйг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхаарууллаа. Тус хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийнхний мэдээлснээр өчигдөр Буянт, Төгрөг, Булган голуудын түвшин өмнөх өдрийнхөөсөө 10-20 см-ээр нэмэгдэж үерлэжээ
2024-05-16
“Нэг сум, нэг нуур” санаачилгыг дэмжихийг уриалав
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас гадаргын ус хуримтлуулах, гүний нөөцийн хэрэглээг бууруулах зорилгоор “Нэг сум, нэг нуур” санаачилга гаргаад буй. Сум бүр нэг хиймэл нуур, хөв цөөрөм байгуулснаар Монгол орны хэмжээнд 333 усан сан бий болж, тэр хэрээр байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах боломж бүрдэнэ гэж тус байгууллагынхан үзэж байгаа юм. Тэрчлэн ус их хэмжээгээр ашигладаг уул уурхайн компаниуд, байгаль, зэрлэг амьтан хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд, бусдад үлгэрлэж энэ чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахыг уриалж буй.
2024-05-16
Өнөөдөр +28 градус дулаан байна
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
2024-05-16
Аюулт үзэгдэл, осолд 3098 хүн өртжээ
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол өмнөх оны мөн үеийнхээс 24.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Өнгөрсөн оны эхний дөрвөн сард аюулт үзэгдэл, осол 1519 удаа бүртгэгдсэн бол энэ жил 369-өөр өсөж, 1888 болжээ. Үүний 59.4 хувь буюу 1123 нь объектын түймэр бол 13.8 хувь нь иргэд тээврийн хэрэгсэлтэй цас, шаварт суусантай холбоотой, 5.1 хувь нь төөрсөн, сураггүй болсон осол аж
2024-05-15
“Дулаан шийдэл II төсөл”-тэй хөндлөнгийн зөвлөх хорооны хэлэлцүүлэг хийв
БОАЖЯ болон Европын холбооны “СВИЧ-Эшиа хөтөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дулаан шийдэл II төсөл”-тэй хамтран эрчим хүч, дулааны шилжилт, хэмнэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй сайн арга туршлагуудыг хоёрдогч хотуудын төлөөлөл болон бусад оролцогч талуудад танилцуулах харилцан санал солилцох зорилгоор “БАГА НҮҮРСТӨРӨГЧ БҮХИЙ ШИЙДЭЛ” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2024-05-15