“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн ажил 2025 онд эхэлнэ
"Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг хөгжүүлэх ТЭЗҮ-г “Олон улсын санхүүгийн корпорац” боловсруулж, Нийслэлийн Засаг даргад өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус ТЭЗҮ-г хүлээн авснаар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн, хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
2024-04-05
Дэлбэрэлтэд өртсөн барилгуудыг ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэжээ
Барилгын бат бэх чанар алдагдаж, газар хөдлөлтөд тэсвэргүй гэж дүгнэсэн байна. Мөн барилгын дам нуруунд ан цав гарчээ. Галын оргил үеийн температур хучилтын хавтангийн арматур дээр 512, өрөөнүүдэд 1036, дам нуруунд 625 градус хүрчээ. 10 айлын сууц бүхэлдээ, 45 өрхийнх хэсэгчлэн галд өртсөн байна. Мөн бага хэмжээний галд өртсөн барилгуудад ч дулаан алдагдал ихтэй байгааг иргэд хэлжээ. Шалгалтын явцад дулааны шугамууд эвдэрснийг ч тогтоосон аж. Өөрөөр хэлбэл, барилгуудыг ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзжээ.
2024-04-05
Энэ онд 121 байршилд 1500 гаруй гарааш буулгана
Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан 15 гараашийг буулган, газар чөлөөлж байна. Энэ онд тус дүүргийн есөн байршилд 63 гарааш, 27 байршилд 1737 метр хашаа хайс чөлөөлөх аж. Харин нийслэлийн хэмжээнд 121 байршилд 1500 гаруй гарааш, 15,000 метр хашаа хайс буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, тохижуулах юм.
2024-04-04
Үерийн эрсдэлтэй 18 бүсэд ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барина
“Улаанбаатар хотын есөн дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах, хүн амыг авран хамгаалах чиг үүрэгтэй албадын чадавхыг бэхжүүлэх” төслийг НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлэхээр болжээ. Уг төсөл нь Япон Улсын Засгийн газрын 1.8 сая ам.долларын санхүүжилттэй юм байна. Улаанбаатар хот дахь үерийн гамшигт өртөж болзошгүй бүсүүдэд оршин суугаа айл өрх, хүн ам, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усны эх үүсвэртэй болгох нь эл төслийн зорилго аж.
2024-04-04
“Рапид харш” хотхоны 2800 өрхийн хэрэглээний усыг гурав хоног хязгаарлалаа
Ус, дулааны төлбөрөө хугацаанд нь төлдөггүй хариуцлагагүй зарим айлаас болж “Рапид харш” хотхоны бүх өрх хэрэглээгээ хязгаарлуулж, хохирч буй талаар оршин суугчид нь мэдээллээ. Тус хотхонд амьдардаг нэгэн иргэн “Манай хорооллыг хариуцаж буй “Цэнгэлдэх ОСНААК” ХХК ус, дулааны төлбөрөө төлсөн, төлөөгүй бүх айлын хэрэглээг гурав хоног хязгаарласан. Зарим орон сууцын конторынхон зөвхөн төлбөрөө төлөөгүй өрхийн хэрэглээг хязгаарладаг. Гэтэл манай байрыг хариуцсан компани хариуцлагагүй айлуудыг хашраах гэхдээ хоморгод нь биднийг хохироож байна” гэв.
2024-04-04
Арай ч дээ: Технологийн алдаанаас болж Дархан-Уул чиглэлийнзам эвдэрсэн гэв
Мөн Төв аймгийн Баянчандмань сумын Замын цагдаагийн тасгийнхан эвдэрсэн замыг тойруулан тэмдэг, тэмдэглэгээ тавьж, зорчих хэсгийг аюулгүй болгожээ. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар “Ус зайлуулах хоолойн нэг талын хэсэг шар усны үерт автжээ. Гүүрний болон ус зайлуулах хоолойн хоёр талд суулт өгөх тохиолдол их байдаг. Нягтаршуулалт муу хийснээс буюу технологийн алдаа гаргаснаас зам цөмөрсөн гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа. Улсын комисс хүлээж аваагүй байхад аливаа эвдрэл, гэмтэл үүсвэл гүйцэтгэгч компани бүрэн хариуцах үүрэгтэй. Зам, тээврийн хөгжлийн төвийнхөн далангийн шорооноос нягтаршлын дээж авч шинжилнэ” гэв.
2024-04-04
Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтыг 129 иргэн төгсөж, ажилдаа оржээ
Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын хүрэлцээг нэмэгдүүлж, ажлын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор В, С ангиллын жолооны эрхтэй иргэдийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэ төлбөргүй хамруулахаар болсон.
2024-04-03
Шар усанд автсан 12 айлыг нүүлгэн шилжүүлжээ
Цаг агаар дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн дуудлага, мэдээлэл нэмэгдэж буй. Өнгөрсөн хугацаанд шар усанд автсан нийт 102 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу найман байгууллагын давхардсан тоогоор 490 алба хаагч, 132 автомашин механизм, 36 мотопомптой ажиллаж 9406 тонн ус соруулан, 5604 метр суваг татаад байна.
2024-04-03
Сургууль, орон сууцын зоорь, айл өрх усанд автав
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өчигдөр өгөв. Түүний мэдээлснээр энэ сарын 1-ний байдлаар нийт нутгийн 30 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа гэнэ. Цасны зузаан долоон см байгаа нь зудын эрсдэлийг бууруулжээ. Харин шар усны үер нэмэгдэх төлөвтэйг анхааруулав. Нийслэл болон орон нутгийн хэмжээнд уржигдар шар усны үерийн 16 дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Тодруулбал, орон сууцын барилгын зоорийн давхар, төмөр замын дагуух үерийн далан, сургууль, цахилгаан дамжуулах дэд станц, авто замын зорчих хэсэг үерт автсан бөгөөд далан босгох, усны голдирлыг өөрчлөх зэргээр аюулгүй байдлыг хангасан байна
2024-04-03
Г.Нэргүй: Үерийн өндөр эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 500 орчим айл байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас эрчимтэй хайлж, хөрсний ус, булаг гаран, халиа тошин үүсэн, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл өндөр байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүйгээс шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний талаар тодрууллаа.
2024-04-02
116 рейсээр нийт 4684 тонн ус соруулж авчээ
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ нь дөрөвдүгээр сарын 1-нд нийт 20 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Дуудлага мэдээллийн дагуу 33 хүн, 12 машин механизмын бүрэлдэхүүнтэй дараах байршлуудад хариу арга хэмжээ авлаа.
2024-04-02
Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулна
2014 онд дахин төлөвлөлтөд орж, газар чөлөөлтийн ажил нь гацсан зарим байршлуудыг "Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл"-ийн хүрээнд орон сууцжуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд ажиллав.
2024-03-31