З.Дашдаваа: Оргон зайлсан Н.Удаанжаргалыг авчрахаар хөөцөлдөж байна
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг авчрахаар хөөцөлдөж байна. Тодорхой ахиц гарах байх. Болох байх. Гадаадаас авчрахаар 20 гаруй хүний нэр гаргасан. Ганц хоёр хүн өөрсдөө ирэхээ илэрхийлсэн. Хэрэгт холбогдсон хүн гараад явчихвал хэрэг нь шийдэгдэхгүй шүүхэд очихгүй, цаг хугацаа хожно гэсэн ташаа ойлголттой байдаг.
2023-04-05
Нийслэл орон сууцны 5360 лифттэйгээс 800 гаруй нь хугацаа дууссан, 139 нь шаардлага хангахгүй
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Өргөх байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд БХБЯ, ХНХЯ, УБЗАА, Стандарт, хэмжил зүйн газар, Хотын стандарт, хяналтын газар болон өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, ашиглагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр өргөх байгууламжийн талаар хэрэгжүүлж буй бодлого, хяналтын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт, осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцлээ.
2023-04-05
Монголд хүний эрх хамгаалагчид тагнуулын хэрэгт буруутгагдаж байгааг онцоллоо
Монгол Улсын тухайд хүний эрх зөрчигдсөнтэй холбоотойгоор гурван асуудлыг уг тайланд онцлон дурджээ. Тухайлбал, дахин төлөвлөлтийн төслийн улмаас олон өрх орон гэргүй болж, амьжиргаагаа алдсан хэмээсэн байна. Мөн Монголд хүний эрх хамгаалагчид тагнуулын хэрэгт буруутгагдаж, энэ төрлийн айлган сүрдүүлэлтэд өртөж байгааг онцолсон аж. Үүнээс гадна манай улсад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм бий болсон ч цагдан хорих газарт эрүүдэн шүүсэн хэрэг гарсаар буйг тэмдэглэжээ.
2023-03-29