Гадаад улсаас ирж буй иргэд ажиглах байранд 21 хоног тусгаарлагдсаны дараагаар 14 хоног гэрийн буюу өрхийн тусгаарлалтад нийт 35 хоног тусгаарлагдаж байгаа билээ.
Тэгвэл "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гэртээ 14 хоног тусгаарлалтад байх журмыг цуцаллаа. Ингэснээр 21 хоногийн хугацаанд тусгаарлалтад байсан иргэд дахин гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлага байхгүй болж байгаа юм. ДЭМБ болон олон улсын байгууллагаас хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар, шинэ коронавирусийн нууц үе 14 биш 19 хоног байгааг тогтоосон. Үүнтэй холбогдуулан тусгаарлах хугацааг 21 хоног байх нь зүйтэй гэж үзэж байна.
Мөн хилийг нээхгүй. Хилээ нээвэл вирус орж ирэх аюултай учраас цар тахлын халдвар орж ирэхээс сэргийлж байгаа юм" гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэлэв.