Есөн сарын 14-ний байдлаар есөн аймгийн 14 сум, Улаанбаатар хотын хоёр дүүргээс тарваган тахлын сэжигтэй 20 тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Ховд аймагт гурав, Говь-Алтай, Завхан аймаг тус бүр нэг тохиолдол батлагджээ. Эдгээр таван тохиодлын гурав нь хүндэрч нас барсан гэж ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах мэдээлэв.
Мөн есөн сарын 10-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн боловч онош нь үгүйсэгдсэн байна.
Иймд тарваганы мах идэхгүй, агнахгүй байхыг холбогдох албаныхан анхаарууллаа.