Өнөөдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 799 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Харин өнөөдөр хоёр иргэн эдгэрч дараагийн сувилалд шилжлээ.
Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 310 боллоо. Үүнээс 298 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 12 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байгаа юм.
Эдгэрсэн хүмүүсийн сувилалд 11 , гэрийн ажиглалтад 29 хүн тусгаарлагдаж байгаа бол 258 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан байна.