Гадаад харилцааны сайд Т.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 14-15-нд манай улсад албан ёсны айлчлал хийхээр болсон байна.
Айлчлалыг халдвар, хамгааллын өндөр түвшинд зохион байгуулах бөгөөд 24-78 цагийн өмнө айлчлалд оролцох бүх хүнд шинжилгээ хийх бол БНХАУ-ын талын хүмүүсээс ч мөн түргэвчилсэн шинжилгээг авна. Мөн айлчлалын үеэр ашиглах байруудыг халдваргүйтэл хийх бөгөөд айлчлалд оролцсон хүмүүсийг бүгдийг нь 14 хоног тусгаарлана гэдгийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал хэлэв.
Айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзах эсэх нь одоогийн байдлаар тодорхой болоогүй байна.