Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ "Энэ сард 12 удаагийн нислэг хийхээр төлөвлөж байсан. БНСУ-д байгаа иргэдийн нутаг буцах хүсэлт тогтмол нэмэгдэж 5000 орчимд хүрсэн байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан есөн сарын 21-нд Токио хот руу хийх нислэгийн оронд Сөүл рүү тусгай үүргийн нислэг хийхээр өөрчлөлт оруулсан. Энэхүү мэдээллийг Токио болон Сөүл хотод байгаа иргэдэд хүргэсэн байгаа. Японоос буцах хүсэлтэй хүн 700 гаруй байгаа боловч есдүгээр сард яаралтай буцах хүн цөөн байсан учир нислэгийг аравдүгээр сард хийхээр хойшлуулж байгаа юм.
Нийт нутаг буцах хүсэлт гаргасан 11800 иргэн байгаагаас 5000 орчим Солонгос, 2000 гаруй АНУ, 700 гаруй иргэн Австралид байна. Тиймээс олон иргэн байгаа энэ улсууд руу тусгай үүргийн нислэгүүд хийнэ.
Мөн энэ сард нэг нислэг нэмж Сөүл хот руу энэ сарын 16-д үйлдэхээр болсон. Иймд есөн сард нийтдээ 13 нислэг хийхээр төлөвлөөд байгаа юм" гэлээ.