Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал нар цахим албан уулзалт хийлээ.
Уулзалтаар М.Даваажаргал нь МҮОХ-ны шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн, Зуны XXXII олимпийн наадам зохион байгуулагдах Япон улсын нийслэл Токио хот дахь цар тахлын нөхцөл байдлын тухай мэдээлэл хүргэв.
Мөн МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны Гишүүн Б.Баттүшигийн санаачлан хэрэгжүүлж буй, "Токио-2020" олимпийн наадмын үеэр эх орноо сурталчлах зорилготой “Монгол өргөө” /Mongolia House/ төслийг хэрэгжүүлэхэд түлхүү дэмжин ажиллахаа илэрхийлэв.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, М.Даваажаргал нар цар тахлын энэ үед тамирчдын сэтгэл зүй болон бэлтгэлжилтийн түвшинг хангах тал дээр харилцан санал солилцсон бөгөөд мөн энэ удаагийн цахим уулзалтаар дамжуулан тамирчдад өөрсдийн туршлага, арга барилаа хуваалцаж, Монголын баг тамирчдад өндөр амжилт хүсэн ерөөв.