Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн боловсруулна

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Тус хуралд татвар, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар холбогдох сайд нар танилцуулга мэдээлэл хийлээ. Бизнес эрхлэгчид, ажил олгогчид татварын орчин, нийгмийн даатгалын системийг сүүлийн жилүүдэд хамгийн ихээр шүүмжлэх болсон. Иргэд ч татвар, нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгааг хэлдэг. Тиймээс Хамтарсан Засгийн газар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.
22 цаг 8 мин

ҮУИТ-ын уран бүтээлч А.Түвшинбаяр Азийн шилдэг жүжигчин боллоо 

Үндэсний урлагийн их театрын бүжиг­­чин А.Түв­­­шин­­баяр Оса­кагийн Азийн кино наад­мын шил­­дэг жү­жигч­­нээр шалгарлаа. Най­­­­руулагч Ж.Сэн­­­­гэ­­­­доржийн “Чи­­мээ­гүй хо­­тын жолооч” уран сай­­­­хны киноны гол дү­­­­­рээ­­­­­рээ тэр­­бээр энэ­­хүү шаг­­­­на­­лыг хүрт­­сэн байна.
22 цаг 25 мин

Сурагчдад эрсдэлийн боловсрол олгох нь

“Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аяныг орон даяар эх­­­лүүлж буйгаа Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас өчиг­­­­­­дөр мэдээлэв. Аяны хүрээнд ерөнхий боловсролын сур­­гуу­­­­­­­­лийн сурагчдад эрсдэлийн боловсрол олгох гэнэ.
22 цаг 55 мин

Сүрьеэгийн өвчлөл ихсэх хандлагатай байна гэв 

Сүрьеэгийн өвчлөл ихсэх хандлагатай байгаа тул урьдчилан сэргийлэх, эмчилгээний аргыг сайжруулах хэрэгтэй талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэв.
23 цаг 25 мин

Бүгд Найрамдах Серби Улс руу визтэй зорчдог боллоо

Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газраас гаргасан саналын дагуу энэ сарын 13-ны өдрөөс эхлэн Монгол улсын иргэд визтэй зорчихоор болжээ. Тодруулбал,  2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан "Иргэдийг виз авах шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосон байна. 
23 цаг 45 мин

Шар усны үерт өртсөн газруудад далан барьжээ 

Манай орны нийт нутгаар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цаг агаар эрс дулаарсантай холбоотойгоор гурван байршлын газарт шар усны үер буужээ. Тэдгээр газарт хамгаалалтын далан босгосноо Геодез, усны барилга, бай­гуулам­жийн газраас өчигдөр мэдээлэв.
23 цаг 55 мин

Хөвсгөлд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлж цэцэрлэгийн хана, цонх цуурчээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд  өчигдөр газар хөдлөлт болжээ. Тодруулбал тус аймгийн төвөөс зүүн хойд зүгт 51 км/ 12:31:31 секундэд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 12:36 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга,Тамгын газрын дарга нараас тодруулахад чичирхийлэл хүчтэй мэдрэгдэж, цэцэрлэгийн 2 давхар угсармал блокон байшингийн 1, 2 дугаар давхрын хана болон цонхонд цууралт өгсөн.
Өчигдөр 11 цаг 50 мин

Өндөг, бяслаг, улаан буудай, архинд 3.7-25 хувийн татвар ногдуулахаар болжээ

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр өнгөрсөн долоо хоногт ОХУ-д айлчлахдаа Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулсан билээ.
Өчигдөр 11 цаг 30 мин

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 85 тохиолдол бүртгэгдлээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 85 тохиолдол бүртгэгдээд байна.
Өчигдөр 11 цаг 14 мин

“Эрдэмтранс”-ын Я.Эрдэнэбилэгийн оруулж ирсэн автобуснуудын мэдээлэл “Хьюндай”-гийн сангаас гарч ирсэнгүй

Нийслэлийн нийтийн тээврийн шинэч­лэ­­лийг зоос­ны нүхээр харж, хуучин ав­то­­бус­нууд оруулж ирсэн нэг хэргийг өнөө­­дөр шүүх 18 дахь өд­рөө хэлэлцэж байна. Тод­­руулбал, “Ногоон автобус”-ны хэргийг өн­гөрсөн хоёр­дугаар сарын 24-нөөс хойш Баян­зүрх, Сүх­баатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэр­гийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч нар ажлын өдрүүдэд хэлэлцэж буй билээ.
Өчигдөр 11 цаг 00 мин

Амьд үгс, амьд харилцаа бидэнд хань, урам болдог

“Сайн байна уу, CU-д тавтай морил”, “Сайн байна уу, GS-д тав­­­­­­т­ай морил” хэмээн эелдгээр угтах залуусын мэнд­­­чил­­­­гээ­нээс орон хотын маань орчин цагийн соёл, хэв маяг үнэр­­­тээд да­сал болж. Эхэндээ нэрэлхэж, санаа зовмоор юм шиг байс­наа ааж­­­маар нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой залуу­­­­сын энэ л танил дотно мэндчилгээг үгүйлдэг болсон байна.
Өчигдөр 10 цаг 30 мин

Хэлбэр хөөсөн цахим засаглал

Цэцэрлэг, сургууль, тэтгэлэгт хөтөл­­бө­­­­рүүдэд хам­раг­­­­­­­­да­хын тулд дугаар­лаж зогсохгүй, онлайнаар бүрт­­­­гүүлж, баг­­­­шийн журнал, сурагчийн хувийн хэр­­­­­­­гийг цаа­­сан хэлбэрээс хал­сан зэрэг үзүүлэл­­­­тээ­рээ Мон­­­­­­гол Улс бо­­ловс­­ролын салбарт ца­­­­хим шилжилтийг ам­­­­­­­­­­­­­­жилт­­­­­­тай хэ­­рэг­­­жүүлж буй онц­лох таван орны нэгээр нэр­­­­­­­­лэгд­­­­­­­­сэ­­­­нийг ЮНЕСКО өнгөрсөн онд мэдээлсэн.
Өчигдөр 10 цаг 00 мин

Гандангийн дэнж дээр байшин шатжээ

Бөмбөгөрийн эсрэг талд Гандангийн дэнж дээр байшин шатжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага 2025.03.25-ны өдрийн 08:36 цагт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 4х5 хэмжээтэй 2 давхар мансаардтай байшин, 4х7 хэмжээтэй 1 давхар байшин бүрэн шатаж байсан. Гал түймрийн тархалтыг 08:48 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Өчигдөр 09 цаг 30 мин

“Ноорог”-ийн дуулиан мөрийтэй тоглоом зохион байгуулагчдыг илчилж, цагдаагийнхныг сандаргав 

“Ноорог” сайтын ажилтан А.О-г “...мө­рий­тэй тоглоом зохион байгуулсан, ашиг олох зорил­гоор бусадтай хамтран урьд­­­чилан нэгдсэн..” зэрэг эрүүгийн гэмт хэ­рэгт буруутган цаг­дан хорьж буй.
Өчигдөр 09 цаг 30 мин

Оргил ачааллын үе дууссан ч цахилгаан хязгаарласан хэвээр байна

Эрчим хүчний оргил ачааллын үе дуусса­­наар айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ээлж да­раалан хэрэглээгээ хязгаарлуулж, харан­­­­­­­­­­хуй суу­­даг цаг ард хоцорсон хэмээн салбарын холбог­­­­­­­дох байгууллагууд ойрын өдрүүдэд пиар хийх бол­­­­­­­лоо
Өчигдөр 09 цаг 00 мин

Ихэнх нутгаар үүлшинэ

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж, хүчтэй шороон шуурга шуурна.
Өчигдөр 08 цаг 59 мин

ХААН Банк Ховдын хязгаарын 1,000 гаруй хүүхдийн боловсролд хөрөнгө оруулахаар “Таблеттай багш” санаачилгад нэгдлээ

НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар хамтран 2022 оноос хэрэгжүүлж буй “Таблеттай багш” санаачилгыг ХААН Банк дэмжин ажиллахаар болж, Ховд аймгийн алслагдсан баг, сум, хилийн анги салбарт ажиллаж буй 45 багшид сургалтын ухаалаг багц хэрэглэгдэхүүнийг өнөөдөр гардуулан өглөө.
Уржигдар 17 цаг 20 мин

230 орчим боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатжээ

Зам дагуу 230 орчим боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатжээ. Тодруулбал, СХД-ийн 32-р хороо зам дагуу машин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 14:40 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 230 орчим боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатаж байсныг унтраажээ.
Уржигдар 17 цаг 12 мин