Азийн сангийнхан бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, ном унших хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, цэцэрлэгийн багачуудад зориулсан зохиол бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оноос “Хамтдаа уншицгаая” төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ жилээс Боловсролын яам уг төслийг дэмжиж ажиллахаар болжээ. Боловсролын сайд П.Наранбаяр, Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Сара Тэйлор нар энэ чиглэлийн санамж бичигт гарын үсэг зурсан байна. Талууд төслийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрт уншлагын аргачлал нэвтрүүлэх, багш нарын чадавхыг сайжруулах, сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг эцэг, эх, асран хамгаалагчдад ойлгуулах чиглэлээр ажиллах нь.
Ж.Сувд